Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Кейт Уйнслет "Аватар" кинонд дүр бүтээж байна

  admin 2017-11-16 800

Бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой киногоор тодорч байсан бүтээл бол алдарт найруулагч Жамес Камеруны  “Титаник” кино билээ. Тэгвэл алдарт найруулагчийн ээлжит бүтээл "Аватар" кино Титаникийн амжилтыг эвдэж чадсан юм.  Титаник киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Кейт Уйнслет Жамес Камерунтай  20 жилийн дараа дахин хамтран ажиллахаар болсон байна. Ингэхдээ найруулагчийн ээлжит суут бүтээл болох "Аватар" кинонд дүр бүтээж байгаа юм.  Энэ тухай мэдээ “Аватар” киноны зураг авалтыг хийж эхэлснээс хойш долоо хоногийн дараа тарсан байна. Найруулагч Жемс Камерун “Кейт бид хоёр “Титаник” кинонд тоглосноосоо хойш дахин хамтран тоглох боломж хайж байсан. Харин одоо түүнийг  “Аватар” киноны гол дүр Рональдыг амилуулахыг харахыг хүсч байна” гэж  Холливудын “Deadline” сайтад  ярьжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан