Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эхнэр нь өөрийг нь алуулах захиалга өгсөнийг мэдээд үхсэн болж жүжиглэн цагдаад барьж өгчээ

  admin 2017-11-21 19121

51 настай боксын дасгалжуулагч Рамон Сосу гэдэг хижээл эр найман жилийн аз жаргалтай амьдрлын дараа эхнэр Маритайгаа 2016 оноос харьцаа нь муудаж эхэлжээ. Гол шалтгаан нь санхүүгийн маргаан байжээ. Арваад насаар дүү эхнэр нь дасгалжуулагчийн насаар хураасан хөрөнгө, байшин машинд санаархаж нөхрөө алуулахаар захиалга өгсөн хэргийн талаар сонирхолтой нийтлэл Metro мэдээлсэн байна. 

Бүр шавь нь байсан залууг өөрийг нь алуулахаар 10 мянган доллароор хөлсөлж авсаныг хүртэл дасгалжуулагч олж мэдсэн байна. Эхнэр нь багшийгаа хөнөөхийг зөвшөөрсөн залууд тал мөнгийг нь урьдчилгаа болгон өгсөн байжээ. Цаг алдаж болохгүйг ухаарсан дасгалжуулагч цагдаад хандсанаар эхлээд багшийгаа хороохоор бэлдэж байсан шавийг нь баривчилжээ. Үүний дараа эхнэрээ гарцаагүй байдалд оруулахын тулд цагдаа нартай хуйвалдаж цөлд очиж нүх ухжээ. Ухсан нүхэнд дасгалжуулагчийг нүцгэлэн хэвтүүлж алуулсан мэтээр цусаар будаад зургийг нь авчээ. 

Ингээд хөлсний алуурчны явуулсан төлөөний хүний дүрд хувирсан цагдаа уг зургийг эхнэрт нь үзүүлж үлдэгдэл мөнгөө нэхжээ. Өөдгүй эхнэр нь нөхрөө үхсэн хэвтэж буй зургийг хараад инээд алдан баясаж таван мянган долларыг тэр дор нь бэлнээр өгөөд газар дээрээ баригджээ. Цагдаагийнхан бүхнийг нууц бичлэг хийн баримтжуулж авчээ. Харин эхэндээ эхнэр Мари нь нөхрөө алуулахаар захиалагч нь болсон гэдгийг батлах баттай баримт байхгүй тул энэхүү нууц ажиллагааг төлөвлөж зохион байгуулсан нь амжилттай болжээ. Саяхан уг хэргийн шүүх хурал болж экс эхнэрт нь 20 жилийн хорих ял оноосон байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан