Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Харцага цом - 2017” олимпийн таэквондогийн III олон улсын тэмцээн энэ сарын 23-25-ны өдрүүдэд зохиогдоно

  Б.Баяржаргал 2017-11-21 502

Олимпийн таэквондогийн төрөлд Монгол тамирчид амжилт гаргаж чадна гэдгээ өнгөрөгч Рио 2016 зуны олимпийн наадмаар батлан харуулсан. Спортын энэ төрөлд бага наснаасаа эхлэн хичээллэх нь дан ганц спортын бус хүмүүжил, тэсвэр тэвчээрийн хувьд ч ач холбогдолтой гэдгийг багш дасгалжуулагчид нь хэлж байна. Өнөөдөр улсын хэмжээнд таэквондогийн олон клубуудэд хүүхэд залуучууд идэвхийлэн суралцах болжээ. Харин ирэх амралтын өдрүүдээр нийслэл улаанбаатар хотод болох Харцага цом олон улсын тэмцээнд юу сурснаа харуулах боломжтой юм.

 Хамгаалалтын газрын өсвөрийн цагдаагийн “Харцага” дэвжээнээс энэхүү тэмцээнийг гурав дахь жилдээ дараалан зохион байгуулах гэж байна. Өнгөрөгч хоёр тэмцээн зөвхөн Монгол тамирчдын дунд зохиогдож байсан бол цар хүрээгээ тэлж олон улсын статустай болжээ. Тодруулбал энэ сарын 23-25-ны өдрүүдэд спортын төв ордонд болох “Харцага Цом - 2017” тэмцээнд БНСУ, БНХАУ болон ОХУ-ын тамирчид өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байгаа гэнэ. Тэмцээн супер жин буюу цэцэрлэгийн насны тамирчид, хүүхэд, өсвөр үе, насанд хүрэгчид болон мастер ангилалд зохиогдох юм. Мөн пүнзе буюу дасгалын тэмцээн өхөөрдөм бяцхан тамирчдын хооронд өрнөнө. Одоогоор тэмцээний бүртгэл үргэлжилж байгаа төдийгүй 600 орчим тамирчин өрсөлдөхөөр жиндээ ороод байна. Бүртгэл мөн маргааш үргэлжилэх тул амжиж бүртгүүлэхийг тэмцээний зохион байгуулагчид анхаарууллаа. Ер нь энэ төрлийн спорт МУ-ын хэмжээнд жигд хөгжиж байгааг хэлж байна. Зорилго ч тодорхойлогдсон гэдгийг онцоллоо. 

Тус тэмцээн нь цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэхийн зэрэгцээ нийгэмд тэр тусмаа хүүхэд, залууст чиглэсэн гэдгээрээ онцлогтой. Мөн цагдаагийн байгууллагын залгамж халаа, эргэх холбоог бэхжүүлэхэд тэмцээний зорилго оршиж байгааг хэллээ. Дашрамд дуулгахад тэмцээнийг олон улсын А зэрэглэлийн шүүгч нар удирдан явуулна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан