Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хөхөө томруулах хүсэл нь "хүн ургамал" болгосон харамсалтай түүх

  admin 2017-11-23 23107

Орчин үед бүсгүйчүүд мөнгөтэй л бол өөрийгөө яаж л бол яаж өөрчилж чаддаг болсон. Харамсалтай нь гоо сайхны мэс засал бүх  бүсгүйчүүдийг хөөрхөн болдоггүй. Үүнийг гэрчлэх нэгэн түүхийг өгүүлье.   19 настай Линда 2013 оны 8 сард хөх томруулах мэс ажилбарт орохоор шийджээ. Гэхдээ тэр үед хэний ч харааг булаахаар сайхан охин байсныг доорх зургуудаас харж болно. Харамсалтай нь тэрээр хөх томруулах мэс ажилбар дууссаны дараахан гэнэт ухаангүй болж комонд оржээ.

Эрүүл саруул сайхан охиныхоо мэс заслын мөнгөний талыг нь өгсөндөө түүний аав одоо ч өөрийгөө буруутгасаар байна. Охин нь одоо 19-хөн настай ч гэсэн өөрөө хөдөлж үг хэлж чадахгүй “ургамал” болон хувирсан байна. Эмч нар Линдаг зүгээр болох найдвар байхгүй хэмээн хэлдэг ч түүний ээж нь охиноо гуурсаар хооллодог болсон байна. 

Эцэг эх нь эрүүл саруул охин нь гэнэт комонд орж, тархи болон зүрхний ажиллагаа нь доголдсонд эмч нарыг буруутгасан юм. Гэтэл эмч нар Линдааг хүүхдээ төрүүлэхдээ наркозонд орж байснаас болж зүрх, уушгины асуудалтайгаа үнэнээр нь бичээгүйгээс бүх зүйл болсон гэжээ. Хэрвээ Линда эрүүл мэндийн байдлаа бүгдийг үнэнээр нь бичсэн бол өөр байдлаар хагалгааг хийх байсан талаар эмч нар нь хэлж охиныг зөрүүлэн буруутгасан юм. Эрүүл саруул, цовоо сэргэлэн байсан сайхан бүсгүй хөөрхөн хүүгээ асрах нь битгий хэл өөрийгөө ч асарч чадахгүй байдалд хүрсэн нь олон бүсгүйчүүдэд сургамж болон үлдсэн байна.  

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан