Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ричард Гир сэтгүүлч бүсгүйтэй сүй тавьжээ

  admin 2017-12-16 3907

Жүжигчин Ричард Гир, 34 настай сэтгүүлч Алехандра Сильватай үерхэж байгаа нь өнгөрсөн зургадугаар сард тодорхой болсон юм. Жүжигчин, сэтгүүлч хоёр Мадридад “Норман” киноны нээлтэд хамт очихдоо бие биеэсээ огтхон ч холдохгүй, хөтлөлцөж, тэврэлдэж байжээ. Гэхдээ хүмүүс тэдний харилцааг удаан үргэлжлэхгүй, зүгээр л шохоорхол гэж үзэж байсан билээ. Тэгвэл 68 настай Ричард Гир олныг гайхшруулжээ. Тэрбээр найз бүсгүйтэйгээ Испанийн сенатын орон гэргүй хүмүүст туслах талаарх сонсголд оролцсон байна. Арга хэмжээн дээр Алехандра алмаазан шигтгээтэй бөгжтэй иржээ.Тэд сүй тавьсан аж.

Ричард Гирийн анхны эхнэр нь алдарт модель Синди Кроуфорд байсан билээ. Жүжигчин эр 42 настай байхдаа 25-тай Синдитэй гэрлэж байв. Тэд дөрвөн жил хамт амьдарсан юм. Тэгвэл 2002 онд Гир жүжигчин Кэри Лоуэллтэй гэрлэж, хүүтэй болсон билээ. Гэвч 2013 онд тэд салсан.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө