Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийн асуудлууд зөрчигдөж байгааг эсэргүүцсэн иргэд ШҮГЭЛ үлээлээ

  admin 2018-01-12 538

Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийн асуудлууд зөрчигдөж байгааг эсэргүүцсэн иргэд, ард түмний онц түр зөвлөлийн хамтарсан жагсаал өнөөдөр НЗДТГ-ын үүдэнд болж байна. Цуглааны талаар Ард түмний онц зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Нарангэрэл хэлэхдээ “Маргааш Үндсэн хуулийн өдөр болно. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Монгол Улс Үндсэн хуулиа баталсан. Үндсэн хуулийн 16-р зүйлийн 1-18-д заагдсан хүний эрхийн 18 заалт байдаг. Үүний дотор Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй гэсэн заалтууд бий. Бид гэтэл агаарын маш их бохирдолтой, утаатай орчинд амьдарч үр удмаа хордуулж байна. Өөрсдөө хордож байна. Эрүүл мэндээрээ хохирч байна. Энэ асуудлыг нэгдүгээрт ярих гэж өнөөдөр жагсаж байна.

Мөн хоёрдугаар том утаа бол улстөрийн манан, бохирдол. Улс төрийн авлигажсан тогтолцооны бохирдол бидний нийгмийг, бидний амьдарыг хордуулаад байна шүү дээ. Энэ асуудлыг эсэргүүцэж, хүний эрхээ хамгаалахын тулд өнөөдөр шүгэлтэй цуглаан зохион байгуулж байна. Ард түмний онц зөвлөл энэ цуглааныг дэмжиж оролцож байна. Энэхүү цуглааныг утаанд хордож бухимдсан, хүний эрх нь ноцтой зөрчигдөж байна гэсэн жирийн иргэд санаачлагаараа зохион байгуулж байна. Цуглаан 16 цаг хүртэл үргэлжилнэ” гэв.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан