Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Николь Кидманы өөрчлөлтийн "нууц"

  admin 2018-01-18 1617

Кино ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэг 50 настай Николь Кидманы хөгширч, зүс царай нь гундсан зураг цахимаар явах болжээ. Үсээ богино болгож, өвдсөн гэмээр царайтай гудамжаар алхаж яваа Николийн зургийг харсан фэнүүд нь гайхсан байна. Тэгвэл жүжигчин шинэ дүрийнхээ төлөө ийнхүү өөрчлөгдсөн бололтой. Тэрбээр найруулагч Карин Кусамагийн “Сүйтгэгч” кинонд тоглож байгаа аж.

Николь мөрдөгч бүсгүй Эрин Беллийн дүрийг бүтээж байгаа гэнэ. Жүжигчин хамгийн сүүлд “Killing of a Sacred Deer” кинонд тоглосон билээ. 50 настай тэрбээр энэхүү киноны нэг хэсэгт нүцгэнээрээ гарч олныг гайхшруулсан юм.

Николь Кидман

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан