Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Женнифер Энистон Жолигоос илүү "юу"?

  admin 2018-01-20 9909

Жүжигчин Жерард Батлер “Watch What Happens Live With Andy Cohen” шоунд оролцжээ. Энэ үеэрээ тэрбээр жүжигчин Анжелина Жоли, Женнифер Энистон хоёртойкинонд тоглохдоо үнсэлцэхэд Энистон илүү таалагдсан гэж хариулжээ. Жүжигчнээс “Жоли, Энистон хоёрын алинтай нь үнсэлцэхэд сайхан байсан бэ” гэж асуусан байна. Жерард энэ асуултын хариултыг нэлээд бодоод “Ийм хүнд асуулттай тулгарч явсангүй. Би хариулах ёстой байх л даа. Жүжигчний мэргэжлээр ажиллаад олон жил болжээ. Энэ хугацаанд олон сайхан бүсгүйг үнссэн. Таны асуултад би Энистон гэж хариулах байна. Жоли тэр хоёр хоёулаа сайн байсан ч энэ асуултад нэгийг нь сонгох хэрэгтэй болохоор миний хариулт энэ” гэжээ.

Хоёулаа жүжигчин Брэд Питтийн эхнэр байсан Жоли, Энистон нар нэгэндээ дургүй байдаг билээ. Брэдийг Женниферээс салгаж суусан гэгддэг Жоли хуучин эхнэр Энистонтой нь тааралдах дургүй, Брэдийг экстэйгээ найзын хувиар харьцахыг нь ч хорьдог байсан гэдэг.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан