Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Дуучин Мэрайя Керигийн залуухан хайр эргэн ирэв үү?

  admin 2018-01-20 1995

Дуучин Мэрайя Кери 2016 оны намар Австралийн тэрбумтан Жеймс Пакераас салсан билээ. Тэдний салалтын шалтгаан нь 34 настай бүжигчин Брайан Танака байсан гэдэг. Тэдний харилцаа хэдхэн сарын настай байсан ч Мэрайя залуу амрагтайгаа эргэн харилцаагаа сэргээсэн бололтой. 47 настай дуучин “All I Want for Christmas Is You” аялан тоглолтынхоо үеэр найз залуутайгаа Парист яваа харагджээ. Тэгвэл өчигдөр тэднийг Малибуд амарч явахад нь гэрэл зурагчид хальсандаа буулгасан байна. Тэд маш аз жаргалтай харагдаж байжээ. “Louis Vuitton”-ы цувтай Мэрайя Кери найз залуутайгаа хөтлөлцөн ресторан руу орсон байна.

Мэрайя Кери дуучин, хөгжимчин Ник Кэннонтой хамт байхад нь төрсөн зургаан настай Мороккан, Монро гэх ихэр хүүхдүүдтэй билээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө