Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Японы гүнж хуримаа хойшлууллаа

  admin 2018-02-07 3084

Японы эзэн хааны ордны захиргаа өчигдөр гүнж Макогийн энэ онд төлөвлөгдсөн байсан хуримыг 2020 он хүртэл хойшлуулж байгааг зарлажээ.

Энэ шалтгаанаа хуримын бэлтгэл хангагдаагүй гэж тайлбарласан байна. Гэвч гүнжийн сүйт залуугийн гэр бүлтэй холбоотой дуулианы улмаас хойшлуулсан байх гэсэн сэжиг Японы хэвлэлүүдээр нийтлэгджээ.

Эзэн хаан Акихитогийн ууган ач болох Мако гүнж, их сургуулийн нэг ангийн найз Кэй Комуротой өнгөрсөн есдүгээр сард сүй тавьсан юм. Тэд хуримаа энэ оны арваннэгдүгээр сард хийхээ зарлаад байв.

Саяхан Японы нэгэн сэтгүүлд Комурогийн эх хүүгийнхээ сургалтын төлбөрийг экс нөхрөөсөө зээлснийг одоо болтол төлөөгүйн улмаас маргаантай байгаа тухай мэдээлэл цацагдсан юм.

Гэвч ордны захиргаа хуримыг хойшлуулсан нь дээрх дуулиантай холбоогүй гэдгийг мэдэгджээ. Эзэн хааны ордон 2018 оны төсөвтөө Макогийн энгийн амьдралд шилжихтэй холбоотой гарах 150 сая иений зардлыг багтаагаад байгаа. Уламжлал ёсоор хааны гэр бүлийн эмэгтэйчүүд энгийн иргэнтэй гэр бүл болвол язгууртны статусаа алддаг юм.

Мако гүнж хурим хойшлуулах шийдвэрийн тухай мэдэгдэлдээ “Ирэх намар болох хурим, түүний дараах амьдралд бэлдэхэд хангалттай хугацаа хэрэгтэйг бид ойлгосон. Бид олон зүйлд хэтэрхий яараад байгаагаа ойлголоо” гэж бичжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө