Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Жүжигчин Том Круз шашинаа орхиж охиноо сонгожээ

  admin 2018-02-13 8706

Жүжигчин Том Круз, Кэти Холмс нар 2012 онд салсан билээ. Том тэр цагаас хойш охин Суритэйгээ уулзаагүй байна. Энэ жил 12 настай Суритэй аав нь уулздаггүй байсан шалтгаан нь Томын шүтдэг шашнаас болж байжээ. Эхнэр нь уг шашны урсгалд орохыг хүсээгүй учир сүмийнхэн Томыг эхнэр, хүүхэдтэйгээ уулзахыг нь хорьдог байсан аж.

Тэгвэл Томын ах дүүсийн нэг нь жүжигчин эр охинтойгоо байнга уулзаж байхын тулд шашнаасаа татгалзаж байгаа талаар ярьжээ. Том их өөрчлөгдөж, итгэл үнэмшил нь нэгт байдаг ч охиноо маш их санах болсон байна. Том Круз охиноо өсч том болж байхад хажууд нь байж чадахгүй байгаадаа их харамсч байгаа аж. Тэрбээр саяхны нэгэн ярилцлагадаа өөрийгөө их муу аав гэж байсан билээ.

Кэти Холмс, Том Круз нар Суриг зургаан сартай байхад нь хуримаа хийсэн ч зургаан жилийн дараа Кэти салах өргөдлөө өгчээ. Бүсгүй Томоос салах болсон шалтгаанаа эвлэршгүй нөхцөл байдлаас болсон гэж бичсэн байсан аж. Тэр нь Томын шүтдэг шашин байжээ. Кэти түүний дүрмээр амьдарч чадахгүй байсан учир охиноо ч уг шашнаас нь хол байлгахыг хүссэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан