Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Пёнчан-2018": 17 настай олимпийн шинэ од Клой Ким

  Д.Оюунтуяа 2018-02-13 1124

Сноуборд эмэгтэйчүүдийн Halfpipe төрөлд АНУ-ын 17 настай Клой Ким алтан медалийн эзэн боллоо.

Солонгос гаралтай Клой 4 настайгаасаа сноубордоор хичээллэж эхэлсэн, 6 настайдаа анх уралдаанд орж байсан. Аав нь охиноо энэ спортоор явуулахыг хүссэн учраас үргэлж түүнийг хамт авч явдаг байжээ. Клой Ким: "Би анх оролдож эхэлж байхдаа итгэлгүй байсан, гэхдээ илүү хичээллэх тусам сайжирч байсан. Аажмаар бүр дурлаж эхэлсэн" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.  Тэрээр яг гараандаа гарахынхаа өмнө сноубордоо тогшдог зуршилтай юм байна. Энэ нь түүний сэтгэл санааг тайвшруулдаг гэж ярьжээ.

2016 онд TIME сэтгүүлээс тодруулсан хамгийн нөлөөтэй 30 өсвөрийн хүүхдийн жагсаалтад орсон. Мөн АНУ-ын Цана, сноубордын нийгэмлэгээс "оны тамирчин"-аар нэрлэгджээ. 2016 оны Залуучуудын олимпийн наадмын нээлтийн ёслолд туг барих хүндтэй үүрэг гүйцэтгэсэн.
Эцэг эх нь 1982 онд Америк руу цагаачилж суурьшсан. БНСУ-д хамаатан садан нь байдаг тэд нь түүнийг Пёнчан-2018 өвлийн наадамд маш их дэмжиж байгаад баяртай байгаагаа Ким ярьсан байна.
Энэ олимпоос өмнө 2014 оны Олимпийн өвлийн наадамд оролцох болзлыг хангасан хэдий ч АНУ-ын Олимпийн хорооноос "олимпид оролцохоос өмнө 15 нас хүрсэн байх ёстой" гэсэн шалгуураар үлдсэн байна.

TV5 Mongolia-н зураг.

Related image

Photograph: Fazry Ismail/EPA
Gregory Bull/AP

Image result for Chloe KIM

Related image

Image result for Chloe KIM

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан