Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өвлийн Олимпийн наадамд багтдаг спортын төрлүүд- ЛЮЖ ЧАРГА

  Б.Оюун 2018-02-14 520

ЛЮЖ ЧАРГА

Люж чарга нь Өвлийн Олимпийн спортын чарганы төрөлд багтдаг спортын төрөл юм. Люж (Luge) гэсэн үг нь Франц хэлний “чарга” гэсэн утгатай. Люж чаргыг бобслейн нэгэн адилаар Швейцарьт спортын нэгэн төрөл болгон анх хөгжүүлсэн байна. Люж чарганы түүх нь тэртээ 16-р зууны үеэс эхтэй ч 300-аад жилийн дараа анх Швейцарьт зочид буудлын эзэд ирсэн зочдоо хөгжөөх зорилгоор чаргануудыг хооронд нь холбон, хурдтай гулгуулж, нэгэн ёсондоо экстрим спортын төрлийг нэвтрүүлжээ.  Бобслейн спортын төрөлтэй ихэд төстэйд тооцогддог люж чарганы тэмцээнийг анх 1964 онд Олимпийн наадамд чарганы төрөл гэдгээр багтааж байжээ.

Тэгвэл анхны люж чарганы олон улсын тэмцээн 1883 онд Давост болж, тэмцээнд оролцогсод 4 км-ийн урттай замаар уралдаж байжээ.

Люж чарга нь нэг болон хоёр хүний суудалтай, жижиг хэмжээтэй чарга юм. Энэ чарган дээр нуруугаараа хэвтэн, нүүрээ дээш харуулан гулсдаг байна. Чаргыг дээр нь байгаа хүн хөлийнхээ булчинг чангалах маягаар удирдаж, явах чиглэлээ залдаг байна.

Люж чарга нь ганцаарчилсан тамирчных 21-25 кг жинтэй, харин хос тамирчных 25-30 кг жинтэй байдаг юм. Люж чарга нь цагт 140 км хүртэл хурдалдаг байна. Энэ төрлийн спортын хурдны дээд амжилтыг Австрийн тамирчин Мануэль Пфистер эзэмшдэг. Тэрээр Канадын Уистлерын зам дээр цагт 154 км-ийн хурдтай уралдаж байжээ. Люж чарганы тэмцээний хамгийн гол шалгуур нь хурд учраас энэ тэмцээний шүүлт хамгийн нарийн таймераар хэмжигддэг байна. Тамирчдын үзүүлсэн амжилтыг хэмжихдээ нэг мянганы секундын задаргаа хийж тооцох нь ч байдаг юм.

Люж чарганы тэмцээнийг 4 ангиллаар явуулдаг.

  • Эрэгтэй ганцаарчилсан
  • Хос
  • Эмэгтэй ганцаарчилсан
  • Багийн (2014 оноос)

Люж чарганы спорт хамгийн эрсдэлтэй, амь насанд аюултай спортын төрөлд багтдаг. Учир нь асар хурдтайгаар чарган дээр хэвтээ байдлаар гулгадаг учраас ойчих, цохих, тархины гэмтэл бэртэл авах, заримдаа бүр амь насаа алдах ч явдал гардаг юм. 2010 оны Олимпийн наадмын үеэр Гүржийн лайдер Нодар Кумариташвили сүүлийн гараан дээрээ осолдон амиа алдсан. Түүнээс өмнө люж чарганы 3 тамирчин спортын уралдаан тэмцээний талбар дээр осолдож амиа алдаж байжээ.

Related image

Related image

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Пёнчан-2018
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан