Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“K-POP WORLD FESTA” хөгжмийн наадам өнөөдөр болно

  Б.Оюун 2018-02-24 895

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо болж байгаа Өвлийн Олимпийн наадмын үеэр зөвхөн спортын уралдаан тэмцээн гэлтгүй мөн урлаг соёлын олон арга хэмжээ зохиогдож байгаа юм.  Олимпийн наадмын үеэр “К-Pop World Festa” нэртэй соёл урлагийн наадам болж, Солонгосын орчин үеийн хамтлаг, дуучид Олимпийн наадам үргэлжлэх хугацаанд 7 хоног бүр нэгдсэн тоглолт хийж байгаа талаар мэдээлсэн.

“Пёнчан-2018” Олимпийн наадам үргэлжлэх 3 долоо хоногийн хугацаанд “K-POP WORLD FESTA” хөгжмийн наадам долоо хоног бүрийн бямба гарагт болж байгаа юм. Тэгвэл “K-POP WORLD FESTA”-гийн сүүлийн нэгдсэн тоглолт маргааш буюу энэ сарын 24-ний бямба гарагт мөн болно.  

Өмнөд Солонгосын K pop хамтлаг, дуучдын тоглолт Канным дүүргийн Вонжу их сургуулийн дэргэдэх задгай талбайд долоо хоног бүр болж байгаа юм. Тэгвэл 2/24-нд болох нэгдсэн тоглолтонд Super Junior, B1A4, B.A.P., Pentagon, Raboom, Jeong Se-woon, KARD болон Krisha Tiu зэрэг хамтлаг дуучин оролцох нь ээ.   

Харин өнгөрсөн 17-ны өдрийн бямба гарагт болсон К-РОР-ын оддын нэгдсэн тоглолтод BoA, Red Velvet, Seventeen, EXID зэрэг хамтлаг дуучид, мөн R&B болон хип хип урсгалын төлөөлөл болсон уран бүтээлчид болох Kim Bum-soo, Baek Z-young, Wheesung нар оролцсон юм.

Түүнчлэн “K-POP WORLD FESTA” хөгжмийн наадмын үеэр бүжгийн тулаан, бүжгийн үзүүлбэр болохоос гадна хүсвэл Солонгосын одуудтай зургаа хамт авхуулж, гарын үсгийг нь авах боломжтой юм.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан