Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Фрэнсис МакДорманд Оскарын шагналаа алджээ

  admin 2018-03-06 2870

"Оскар"-ын шагнал гардуулах ёслолын ажиллагааны үдэш Фрэнсис МакДорманд алтан хүн шагналаа хулгайд алдсан талаар CNN агентлаг мэдээлжээ. МакДормандын төлөөлөгч CNN-д мэдээлэхдээ “Шагнал гардуулах ёслолын дараа түүний шагналыг нэг хүн авч явсан. Гэвч удалгүй шагнал эзэндээ буцаж ирсэн” хэмээн хэлсэн байна.

Лос Анжелесийн цагдаагийн газраас мэдээлснээр, ням гаригийн үдэш 47 настай нэгэн эрийг “Оскар”-ын шагнал хулгайлсан хэргээр баривчилжээ. Гэхдээ тус шагнал МакДормандынх гэдгийг батлаагүй байна.

Жүжигчин бүсгүй өмнө нь 1997 онд "Fargo"-д тоглож, “Академи Эвардс”-ын шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарч байв. МакДорманд хоёр дахь "Оскар"-ын шагналаа өнгөрсөн ням гаригт "Three Billboards Outside Ebbing, Missouri" драмаараа хүртсэн билээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө