Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Дакота Жонсон, Крис Мартин нарын нууц болзоо харилцааг нь илчлэв

  admin 2018-03-12 1495

"Грейгийн амьдралын 50 сүүдэр” цуврал киногоор олонд танигдсан жүжигчин Дакота Жонсон, дуучин Крис Мартин нар үерхээд хагас жил гаруй болж байгаа.  Гэрэл зурагчид тэднийг Малибуд зугаалж явахад нь хальсандаа буулгасан байна. Жүжигчин бүсгүй, “Coldplay” хамтлагийн ахлагч хоёр гольфийн клуб руу явж байжээ. Тэд өмнө нь хамт хооллож, “Coldplay” хамлагийн тоглолт дээр цугтаа байснаас өөрөөр бусдад харагдаагүй харилцаагаа ихэд нууцалж байгаа бололтой. 

Өдгөө 40 настай К.Мартин болон 28 настай Д.Жонсон нар өнгөрсөн сард Израильд болсон Австралийн дуучин Ник Кейвийн тоглолтон дээр хамтдаа байсан нь хэвлэлийнхний хараанд өртөж, тэднийг болзох болсон талаар шуугиж эхэлсэн юм.  

Дуучин К.Мартин АНУ-н жүжигчин Гвинет Палтроутай 2003 оны 12-р сарын 5-нд гэрлэж 2 хүүхэдтэй болсон бөгөөд тэд 10 жил хамтдаа амьдарсны эцэст 2014 оны 3 дугаар сард салалтаа зарласан байна. Гэсэн хэдий ч тэд сайн найзууд шиг харилцаатай байдаг гэнэ. Үүний дараа тэрбээр олон бүсгүйтэй уулзаж байсан хэдий ч “Өлсгөлөн тоглоом” киноны од Женнифер Лауренстай хамгийн дотно үерхэж байсан аж. Харин жүжигчин Дакотагийн тухайд гэвэл тэрбээр найз залуу Мэтью Хитээсээ өнгөрсөн зун салсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө