Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Олон улсын эрдэмтэд сансрын хогийг цэвэрлэх аргыг боловсруулсаар байна

  Б.Оюун 2018-03-13 798

Олон улсын эрдэмтэд сансрын уудам дахь хур хогийг хэрхэн цэвэрлэх аргыг боловсруулахаар ажилласаар байна. Хүн төрөлхтөн сансрын уудмыг эзэмшээд хагас зуун жилийн хугацаа өнгөрөхтэй зэрэгцэн сансарт элдэв сансрын хөлөг, техникийн сэг, хог хаягдал ихсэж, хэрвээ сансрын уудам дахь хог хаягдлыг цэвэрлэх аргыг боловсруулахгүй бол цаашид сансрын хөлөг хөөргөх нь аюултай болж, дэлхий дээр ч сансраас элдэв зүйл унаж хохирол сүйрэл учруулах өндөр магадлалтай болжээ.

Эрдэмтэд сансрын хог хаягдлыг хэрхэн цэвэрлэх аргыг боловсруулахаар янз бүрийн санаа гаргаж байгаа юм. Тэд аварга том соронзон, эсвэл тор, эсвэл хогийн сав бүхий хиймэл дагуул зэргийг боловсруулж байна. Тэгвэл Хятадын эрдэмтэд сансрын хог хаягдлыг лазер их буу ашиглан цэвэрлэх аргыг санал болгож байна. Хэдийгээр энэ санаа цоо шинэ биш ч Хятадууд үүнийг илүү боловсронгуй болгож, компьютерын модель гарган, гараг хоорондын станцыг лазераар цэнэглэн, сансрын уудамд аялахдаа давхар хогийг нь цуглуулж байх технологи боловсруулжээ. Энэхүү лазер нь 10 см-ээс их овор хэмжээтэй сансрын хогийг устгаж, цуглуулах юм. Тэгвэл өнөөдөр сансрын уудамд ийм 20 мянга гаруй хаягдал хог байгаа гэнэ. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан