Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Парламентэд суудалгүй намууд Үндсэн хуулийг шинэчлэхийн төлөө нэгджээ

  admin 2018-03-14 1119

Парламентэд суудалгүй намууд буюу Монголын ногоон нам, Иргэний зориг ногоон нам, Монголын үндэсний ардчилсан нам болон МАХН-ын гишүүд дэмжигчид нэгдэж, шинэ дээд хуулийн төслийг дэмжиж тунхагт бичиг гарын үсэг зурлаа. Тэд парламентыг дээд, доод хоёр танхимтай болгохын төлөө дуу хоолойгоо нэгтгэжээ.

  МАНАН-ийн бүлэглэлээс салахын тулд парламентад суудалгүй намууд нэгдлээ. Тэд төрийн тогтолцоог өөрчлөхийн тулд үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатай учраас хамгийн түрүүнд хийх алхам бол одоогийн үндсэн хуулийг шинэчлэх нь зөв гэж үзжээ. Иймээс Монгол улсын дээд хуулийг боловсруулан, батлуулахын төлөө хамтдаа зүтгэнэ гэв. Энэ шинэ хуульд ерөнхийлөгчийн тогтолцоотой болох, дээд доод танхимыг бүрдүүлэх зэрэг зүйлийг тусгажээ.

Сонгуульд жижиг намуудын оролцоог идэвхжүүлэх, ардын сонголтыг хүндэтгэж бүх нэр дэвшигчдэд сонгогдох эрхийг жинхэнэ утгаар нь нээлттэй байлгах шаардлагатай. Мөн 1992 оны Үндсэн  хуулийг өөрчлөлснөөр зөв тогтолцоо руу орох цаашлаад иргэдийн амьдрал сайжрах эх үндэс болохыг парламентад суудалгүй намын гишүүд дэмжигч хэлж байлаа.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан