Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Урьдчилсан байдлаар 120 мянган иргэн саналаа өгчээ

  Б.Оюун 2018-03-18 1187

            ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд энэ улсын алслагдмал бүс нутгийн иргэд, мөн бие даан сонгуулийн байранд очиж саналаа өгөх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цэргийн алба хааж байгаа, ажил үүргийн онцлогоос шалтгаалан сонгуулийн санал авах байранд очиж саналаа өгөх боломжгүй иргэдээс урьдчилсан байдлаар саналыг нь хураажээ.

            Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалтыг 2-р сарын 25-наас эхлүүлж, Оросын Алс хязгаарт амьдардаг иргэд, туйлын станц дээр ажиллаж байгаа хүмүүс, далайд аялж байгаа хөлөг онгоцны багийнханаас санал хураажээ. Нийтдээ Оросын 35 бүсэд урьдчилсан байдлаар  иргэдээс саналыг нь хурааж, 120 мянган хүн урьдчилсан байдлаар саналаа өгсөн байна.

           

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан