Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОХУ-ын Сонгуулийн төв хорооны сайт руу хакерууд халдахыг завджээ

  Б.Оюун 2018-03-18 1194

                ОХУ-ын Сонгуулийн төв хорооны сайт руу халдахыг завдсан тохиолдол гарсан гэнэ. Энэ талаар Сонгуулийн төв хорооны тэргүүн Элла Памфилова мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр сайт руу Москвагийн цагаар сонгууль эхлэхээс өмнө, шөнийн 2-5 цагийн хооронд халдахыг завдсан гэнэ.

                Түүнчлэн Оросын сонгуулийн төв хорооны нарийн бичгийн дарга Майя Гришинагийн мэдээлснээр хакерууд түүнчлэн Сонгуулийн төв хорооны мэдээллийн төв рүү халдахыг завдсан гэнэ.

                Оросын “Ростелеком”-ын тэргүүн Михаил Осеевскийн мэдэгдсэнээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хакерын үйл ажиллагаа илт идэвхжиж, дэлхийн 15 улс орны зүгээс хакерын оролдлого бүртгэгдсэн гэжээ. Гэхдээ түүний мэдэгдсэнээр сонгуулийн өдөр санал хураалт ямарваа саадгүй явагдах бүхий л бололцоог бүрдүүлэн ажиллаж байна.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө