Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхийн шилдэг багшийг сая доллараар шагнажээ

  Б.Оюун 2018-03-19 1721

Дубайд “Дэлхийн шилдэг багш”-ийг шалгаруулан нэрлэжээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг хөдөлмөр, технологийн багш мэргэжилтэй 39 настай Андриа Зафираку хүртсэн байна. Шилдэг багшийн шагналаа Зафираку Дубайд хүртжээ.

Зафираку нь Лондоны баруун хойд хэсгийн Альпертон дахь Британийн ерөнхий боловсролын сургуульд багшилдаг юм. Тэрээр урлаг болон оёдлын хичээл заадаг байна. Түүний заадаг хичээлд ядуу, амьдралын бололцоо муутай гэр бүлийн хүүхдүүд суралцдаг байна. Грек гаралтай Зафираку багш өөрийн сурагчидтайгаа дэлхийн 35 хэлээр мэндчилж, тэдэнд амьдралын арга туршлага, зайлшгүй шаардлагатай ур чадварт сургадаг юм. Тэрээр хүүхэд бүртэй тулж ажилладаг. Тэд бүгд миний хүүхдээс ялгаагүй. Миний ажил хичээлийн танхимыг орхин гарснаар дуусдаггүй. Надад тэдний амьдралын бусад цаг үе ч чухал. Тиймээс би үргэлж хүүхдүүдтэйгээ холбоотой байж, тэдэнд туслан, тулгарч байгаа асуудлыг нь хэлэлцэж, хамтдаа байхыг хичээдэг гэжээ. Дэлхийн хамгийн шилдэг багшийг шалгаруулах уралдаанд дэлхийн 170 гаруй улс орны хэдэн зуун багш нар нэр дэвшин өрсөлдсөнөөс сүүлийн шатанд 10 багш шалгаран үлджээ. Дэлхийн шилдэг багшийг тэрбумтан Санни Варки-гийн сангаас эрхлэн шалгаруулж, нэг сая доллараар шагнаж урамшуулдаг байна.   

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан