Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Фэйсбүүк компанийн тэргүүнийг хэрэглэгчдийнхээ мэдээллийг дамжуулсан хэргээр парламентад дууджээ

  Б.Оюун 2018-03-21 975

Олон нийтийн цахим сүлжээний Facebook компанийг үүсгэн байгуулагч Марк Цукербергийг Их Британийн парламентад дуудуулжээ. ТүүнээсFacebook компани өөрийн хэрэглэгчдийн мэдээллийг олон нийтийн Кембриж Анатилика судалгааны компанид дамжуулан өгсөн гэх хэргийн дагуу асуулт тавих гэж байгаа юм.

Их Британийн парламентын дэргэдэх хэвлэл мэдээлэл, соёл урлаг, тоон технологи, спорт хариуцсан зөвлөл Цукербергед ил захидал илгээж, Кембриж Анатилика-гийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар албан ёсны тайлбар, хариулт өгөхийг хүссэн байна. Гардиан сонинд бичсэнээр Британийн шинжилгээ судалгааны компани Facebook-ийн 50 сая хэрэглэгчийн мэдээллийг улс төрийн зорилгоор, сонгуулийн санал авах үйл явцад ашиглахаар авч ашигласан гэх хэл аманд ороогджээ. Тэд Facebook-ийн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг авч, иргэд сонгогчдын санал авах зорилгоор сонгуулийн сурталчилгааны материал илгээх алгоритм боловсруулсан байна. 2015 онд Facebook компани Кембриж Анатиликаас хэрэглэгчдийнхээ мэдээлэлд хориг тавихыг шаардсан ч шинжилгээ судалгааны компани энэхүү шаардлагыг биелүүлэлгүйгээр зарим мэдээллийг авч үлдсэн учраас сүүлд энэ компанийн акаунтыг хаахад хүрчээ. Тэгвэл даваа гарагт Английн 4-р суваг Кембриж Анатилика-гийн тэргүүн тэдний компани дэлхий даяар 200-аад сонгууль, санал авах үйл явцад нөлөөлсөн талаар ярьж байгаа бичлэг үзүүлсэн байна. Кембриж Анатилика компанийн хууль бус үйл ажиллагаанаас шалтгаалан хэрэглэгчдийнхээ мэдээллийг гадагшаа алдсан Facebook компани хэцүүхэн хэрэгт орооцолджээ. Энэ бүх шуугиан тарьсан мэдээллээс шалтгаалан Facebook-ийн хувьцааны ханш 2012 оноос хойш 7%-иар унасан байна. Кембриж Анатилика компани нь олон нийтийн сүлжээнд сурталчилгаа байрлуулж, хэрэглэгчдэд мэдээлэл түгээх үйл ажиллагаа давхар явуулдаг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө