Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хэрэв танд дараах 8 шинж тэмдэг илэрч байвал та УУРГИЙН ДУТАГДАЛД ОРЖЭЭ

  М.Энхтүвшин 2018-04-07 9628

Уураг бол бидний бие организмын үйл ажиллагаанд чухал нөлөөтэй. Уургийн хэмжээ багассаныг таны бие өөрөө танд илтгэдэг. Судалгаанаас харахад дэлхийн 7 хүн тутмын нэг нь уургийн дутагдалтай болох нь тогтоогджээ. Тэр дундаа Төв Африк болон Өмнөд Азийн орнуудад бага насны хүүхдүүдийн 30-аас илүү хувь нь уургийн дутагдалтай байна.

Тэгвэл уургийн дутагдалд орсноо хэрхэн мэдэх вэ? Дараах шинж тэмдэг танд илэрч байвал мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.


8.Хоолонд донтох

Та үргэлж өлсөж, хоолонд донтож байна уу? Энэ нь нүүрстөрөгчийн хэмжээ ихдэж, уургийн дутагдалд орсонтой холбоотой. Илчлэг ихтэй хоол нь уургийн агууламж багатай учир та хэрэглэх ёстой уургаа хангалттай хэмжээнд авч чадахгүй, энэ нь эрүүл мэндийн асуудал үүсгэж мэдэх юм.

7.Булчингийн масс алдах ба үе мөч өвдөх

 

Булчин нь хүний биеийн хамгийн том уургийн агууламж юм. Булчин өвдөх, сулбайх, жин хаях зэрэг нь уургийн дутагдалд орж байгаа шинж тэмдэг болдог төдийгүй судалгаагаар ахмад настай хүмүүст түгээмэл тохиолддог болохыг тогтоожээ. Мөн уураг нь булчингийн өсөлт хөгжилд чухал нөлөө үзүүлдэг билээ.

6.Арьс хуурайшиж, хумс өнгөө алдах

Уургийн дутагдал хумсанд ч мөн адил нөлөөлдөг гэнэ. Таны хумс өнгөө алдан нимгэрч, мөн цагаан өнгөтэй болж байвал уургийн дутагдал гэж ойлгож болно. Үүнээс гадна арьсанд ч нөлөөлдөг байна. Уураг нь эд эсийг нөхөн төлжүүлж, үхэжсэн эсийг биеэс гадагшлуулдаг. Харин таны арьс хуурайшиж байвал мөн уургийн дутагдал гэж ойлгох хэрэгтэй.

5.Үс унах

Үсний 90% нь бидний мэдэх кератин буюу уурагнаас бүтдэг. Хэрэв та хангалттай шим тэжээл авч чадахгүй бол бие махбодь, үс зэрэгт уураг зарцуулахаа больдог ба ингэснээр үс унах, нарийн ширхэгтэй болох, өнгөө алдах шинж тэмдэг илэрнэ.

4. Элэг өвдөх

Элэгний өөхлөлт нь уургийн дутагдлын томоохон шинж тэмдэг болдог бөгөөд эмчлэхгүй бол элэгний хатуурал, үрэвсэл, мөн элэгний сорвижил ч үүсгэдэг байна. Эдгээр шинж тэмдэг согтууруулах төрлийн ундаа их хэмжээгээр хэрэглэдэг болон таргалалттай хүмүүст нийтлэг тохиолддог, гэхдээ мөн бага насны хүүхдэд ч илэрч болзошгүй.

3. Яс сийрэгжиж, хугарах эрсдэлтэй болох

Шаардлагатай хэмжээнээс бага уураг авах нь булчин төдийгүй ясанд ч нөлөөлдөг байна. Уураг дутагдсанаар яс хэврэгшин, ясны хугарах эрсдэл нэмэгддэг. Шаардлагатай кальци авч, ясанд бодисын солилцоо явагдахад уураг зайлшгүй шаардлагатай болохыг эрдэмтэд тогтоожээ.

2. Нойргүйдэх

Нойргүйдсэнээр нь сэтгэл санааны хямралд өртөх эрсдэл ихэсдэг бөгөөд энэ нь ч мөн уургийн дутагдалтай холбоотой. Оройн хоолондоо уургаар баялаг хүнс тэжээл хэрэглэснээр сайн нойр авна.

1.Толгой эргэх

Уургийн зөв зохистой хэрэглээ нь тархины хэвийн үйл ажиллагааг дэмжих гол хүчин зүйл болдог. Хэрвээ танд шинэ зүйл сурахад бэрхшээлтэй санагдаж, таны ой санамж муудаж байвал энэ нь уургийн дутагдлын шинж тэмдэг юм. Насанд хүрэгчдийн өдөр тутмын авах ёстой уургийн хэмжээ эрэгтэйчүүдийн хувьд өдөрт 56 г, эмэгтэйчүүд өдөрт 46 г, мөн хүүхдүүдийн хувьд наснаасаа хамааран 19-34 г байх ёстой байна. Жирэмсэн болон янз бүрийн өвчний үед энэ хэмжээ хэлбэлзэх болно.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан