Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хүүхдээ зөв хүмүүжүүлэх 7 зөвлөмж

  М.Энхтүвшин 2018-04-11 1578

Хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх тодорхой арга барил бодит амьдрал дээр ашигтай эсэхийг та эргэцүүлж байсан уу?
Бодит амьдрал, нөхцөл байдалд нийцүүлэн нэг аргаас нөгөө арга барилд та ойр ойрхон шилждэг үү?
Бараг бүх хүн л эцэг эхийнхээ зааж сургадаг “онц сур”, “хариуцлагатай бай”, мөн “шаргуу ажиллавал чи дарга болно” гэх дүрмүүдийг дагаж мөрддөг. Гэхдээ зарим сэтгэлзүйчид “бид хүүхдүүдээ бодит ирээдүйд биш, уржигдрын дараагийн өдөрт бэлтгэж байна” гэдэг.

Зарим эцэг эхийн зөвлөгөөнд хүүхдүүд үнэхээр харамсдаг нь мэргэжилтнүүдийг гайхшруулж байна

Тэгвэл эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэхдээ баримталдаг зарим зарчмыг бүрмөсөн таягдан хаях болсныг сэтгэлзүйчдийн дараах зөвлөгөөнүүд харуулж байна.

7 . Мөнгөө хэмнэ

Өнөөдөр гэхэд л бидний эцэг эх, эмээ өвөө зөвлөгөө өгөх бараг утгагүй зүйл болсон. Урт хугацааны банкны хадгаламж нь эргэлзээтэй хувилбар бөгөөд та богино хугацаанд мөнгөө хэмнэх боломжтой. Мэдээж үүнийг хийхэд мөнгө хэмнэхээс эсрэг үр дүн авчрах болно. Таны хуримтлал танд зориулагдсан нь хамаагүй дээр хэдий ч, та нөөц мөнгөтэй байх нь мэдээж сайн хэрэг. Орчин үед мөнгө нь ухаалаг хөрөнгө оруулалт ба хүн бүр үүнийг хэрхэн сайн хийхээ мэддэггүй. Тиймээс санхүүгийн төлөвлөлт нь хүн бүрт л ашигтай үр дүнг авчирна.

6. Ямар нэгэн зүйл хиймээр байвал хамгийн сайнаараа хий

Энэ нь хүмүүсийн үеэс үед тогтмол дагаж мөрддөг хамгийн тогтвортой зөвлөгөөнүүдийн нэг юм. Гэхдээ бид сургуулийн сурагчийн өдрөөр харвал, тэд илүү олон зүйлийг хийх ёстойгоо ойлгох болно. Үүнийг сайн хийх боломжтой арга нь юу хийх ёстойгоо шийдэх явдал юм. Юуг шалгаж нягтлах, юуг хуурч мэхлэх вэ гэх мэт.

Хэрэв та бүх зүйлийг сайн хийвэл, төгс зүйл та яаж хийж чадах вэ?

Хүчин чармайлтаа зөв хуваарилах ур чадвар нь ажил, гэр бүл, хобби, өөр бусад чухал зүйлсийн хооронд цаг хугацаа, насанд хүрэгчдийн амьдралд маш их ашигтай байдаг.

5. Амжилтанд хүрэхийн тулд та шаргуу хөдөлмөрлө

Та ийм зүйл ярьдаг ч гэсэн таны хүүхэд Марк Цукерберг, Стив Жобс нар шиг болохыг хүсдэг байна. Өөр амжилтад хүрсэн хүмүүсийн нууц нь зорилгодоо хүрэхийн тулд үзэн яддаг ажлаа тэсэж тэвчсээр ирсэн явдал юм.  Тэд зөвхөн хүссэн зүйлээ хийсэн, өөрийгөө сонссон нь гайхалтай үр дүн авчирдаг байна. 

Амжилт олохын тулд хүчин чармайлт гаргаагүй боловч азтай байсан хүмүүс бас бий.

Амжилт, ажил хөдөлмөр нь ижил утгатай биш бөгөөд энэ нь эсрэгээрээ юм. Та дургүй газартаа илүү ажиллах юм бол амжилтад хүрэхэд магадлал бага гэж үздэг.

4. Илүү их мэдлэг хуримтлуул

Ерөнхий мэдлэг нь хүүхдийн ирээдүйд нөлөөлөхгүй ба үнэн хэрэгтээ энэ мэдээллийг интернэтээс олж болно. Гэсэн хэдий ч мэдээллийг хурдан олж авах чадвар, цагийг удирдах нь үнэ цэнэтэй гэж эцэг эхчүүд хүүхдүүддээ зааж сургах ёстой юм.

Ерөнхий мэдлэг нь агуу ч, бодит амьдрал дээр бараг хэрэглэгддэггүй.

3. Найдвартай ажилд ор

Энэ дүрмийн дагуу олон хүүхдийн мөрөөдөл унаж байна. Зарим эцэг эх хэлэхдээ “Ном, яруу найраг?! Утгагүй юм, нягтлан бодогч нь илүү зохистой мэргэжил!” гэж хэлдэг. Гэхдээ 10-15 жилийн дотор сонгосон ажлын ач холбогдол, хэрэгцээ өөрчлөгдөж болдог байна.

Өнөө үед дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж байна. Эдгээр өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрч, уян хатан байх нь амжилтад хүрнэ гэдгийг илтгэнэ.

2. Ажил мэргэжлийн ахиц дэвшил нь амжилтад хүргэнэ

Ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжих гэдгийг зөвхөн албан тушаал ахих, мэргэжилтнээс – менежер, цаашлаад дарга болохыг хэлнэ гэж ихэнх хүн ойлгодог. Гэхдээ “хэвтээ” карьер ч чухал. Энэ нь өөрийн чадвараа ирлэн зүлгэж, “улам өнгө оруулахыг” хэлнэ.

Хэрэв таны хүүхэд тооны хичээлээс илүү зураг зурах дуртай бол математикийн үнэтэй багш хөлслөх биш хоббиг нь хөгжүүлж яагаад болохгүй гэж?

1. Орчлон ертөнцийн гол зүйл бол хүүхэд

Та тэднийг биеэ авч явах чадвартай болгох, өөрсдөөр нь шийдвэр гаргах, мөн өөрсдийгөө илүү ихээр анхаарахыг хүсч байгаа л бол тэднийг төдийлөн анхаарах хэрэггүй гэдгийг санаарай. Хэрэв та хүүхдээ хамгаалахыг үргэлж хичээдэг бол тэд бэрхшээлийг даван туулж чадахгүй, бодит байдалд яахаа мэдэхгүй болж хувирна.  

Зарим тохиолдолд иймэрхүү санаа зоволт нь эсрэг нөлөө үзүүлнэ. Тэд өсөлтийн үедээ илүүтэйгээр эрх чөлөөтэй байхыг хүсдэг ба хэт их анхаарал тавьдаг эцэг эхээсээ зугтдаг байна. Гэсэн хэдий ч жинхэнэ ертөнцөд тусламж авахгүй байх хэцүү, ямар ч тохиолдолд асуудал үүсэх эсэхийг тэд одоо хүртэл мэдэхгүй явсаар байна.

ХУУЧИРСАН АРГА БАРИЛАА ӨӨРЧЛӨӨД ҮЗЬЕ

  • Суугаад сонс гэх нь харилцааны өндөр түвшин, сэтгэлгээ бий болгоно
  • Өөр өөр ажлууд дээр хамтран ажиллах, нэг баг болох
  • Хайрцагнаас гадуур сэтгэн бодох чадвартай байх
  • Шүүмжлэлийг давж, сэтгэн бодох чадвартай байх

Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх арга барил, үзэл бодлоо өөрчлөхөд та бэлэн үү? Эсвэл хэзээд ашигтай байх гэж боддог уламжлалт сургаалиуд үргэлжлүүлэн хэрэглэнэ гэж та бодож байна уу?

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан