Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эрчүүдийн хайрыг татах 17 арга

  М.Энхтүвшин 2018-04-12 7373

Эрчүүд дараах төрлийн эмэгтэйчүүдэд дурладаг байна. Эрчүүдийн анхаарлыг татдаггүй зүйлс илэрхий байна.

Ямар ч эр хүнийг өөртөө хөл алдуулан дурлуулахыг хүсвэл дараах аргуудыг туршаад үзээрэй.

1.Тайван байх

Ихэнх гол дүрийн жүжгийн эзэд ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг. Өөрийнхөө болон эрчүүдийн амьдралын хувьд жүжгийн хатад нь хов жив ихтэй, түргэн зантай, шийдэмгий, мөн сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс байх нь элбэг.  Гэхдээ тайван байдал давамгайлсан эмэгтэйчүүдийг, эрчүүд илүүд үздэг байна.

2.Цэвэрч байдал

Гоо сайхан гэдэг нь нүүр будалт, гоё үс засалтаас ч хамаагүй илүү. Эрчүүдэд ийм төрлийн цэвэрч нямбай эмэгтэйчүүд сонирхолтой байх болно. Мөн гоё үнэртэй, сайхан үстэй, чийглэг арьстай байх нь эрчүүдэд нүүрээ будсанаас тань илүү сайхан санагддаг ба ийм төрлийн эмэгтэй нь ямар ч эрийн хайрыг булаах нь тодорхой.

3.Ухаантай байх

Миний үеэл дүү нэг удаа маш дур булаам охинтой болзсон. Тэд нэг л удаа гадуур гарсан боловч миний дүүгийн сонирхол нь буурчихсан ирсэн. Юу болсон талаар би түүнээс асуухад, тэр энэ улсын одоогийн дэд ерөнхийлөгчийн нэрийг ч мэдэхгүй байсан  гэж хэллээ.

Энэ нь сүртэй сонсогдож байгаа байх, гэхдээ тийм бишээ. Ухаантай эмэгтэй нь хүсэл тэмүүлэлтэй, мэдлэгтэй, мөн боловсролын үнэ цэнийг мэддэг байдаг юм.

4.Халамжтай байх

Эрчүүд өөрсдөд нь анхаарал хандуулж чадах, халамж тавьдаг эмэгтэйчүүдэд татагддаг. Ихэнх эмэгтэйчүүд төрөлхийн ийм зөн совинтой төрдөг хэдий ч, бодит байдал дээр цөөхөн нь үүнийг мэдрүүлдэг.

5.Бүтээлч байх

Бүтээлч байх гэдэг нь эмэгтэйчүүдийг гар урлал хий, олон төрлийн төсөл бич гэсэн явдал биш. Харин сэтгэл хөдөлгөм шинэ арга замаар амьдралдаа ахиц гаргах эмэгтэйчүүд, бүтээлч эрчүүдийн хайрыг татдаг гэнэ. Амьдралын асуудлуудыг хамтдаа шийдэх, онцгой шийдлийг олдог эмэгтэйг эхнэрээ болгохыг эрчүүд хүсдэг нь ойлгомжтой.

6.Дэг журамтай байх

Эцэг эх нь хүнд хэцүү ажил хийж байсан бол сахилга батын доголдол бий болох магадлалтай. Эрэгтэйчүүд гэр  бүлийнхээ дүрэм журмыг хамгаалж, хүүхдүүдийн сайн чанарыг хадгалж үлдэхийг эрмэлздэг тул тэдэнд дэг журамтай эмэгтэйчүүд тус болно.

7.Үнэнч байдал

Дэлхий дээр хэн ч урвалтыг тэсэхгүй. Эрчүүд өөр эмэгтэйтэй уулзах үе байдаг ч тэд эцэст нь хайртай хүмүүстээ үлдэж тэднийгээ хүндлэхийг илүүд үздэг. Харин найз нөхдийнхөө талаар муулж ярьдаг, эсвэл найз залуутайгаа гадуур гарахын тулд өвчтэй байна гэж худлаа хэлдэг эмэгтэй нь эр хүний хувьд сайн жүжигчин болж хувирах нь ээ.

8. Нөхөрсөг байдал

Хэрвээ та эр хүнээс яагаад эхнэртээ хайртай вэ гэж асуувал тэр бүх хүмүүстэй сайхан харилцаж, хүн бүрт хүндэтгэлтэй байж сайхан сэтгэлийг  мэдрүүлж чаддаг болохоор гэж хэлэх байх. Даруу байдал, хүн бүрт адил түвшинд хүндэтгэлтэй хандах чадвараас илүү сэтгэл татам зан мэдээж ховор.

9. Жинхэнэ байдал

Дэлхий дээр өнөөдөр цахим ертөнцөд зургаа хэн ч төгс болгох нь амархан тул харин жинхэнэ эр хүн өөр шигээ жинхэнэ эмэгтэйг хайж байдаг. Ийм зан чанартай хүнийг олоход хэцүү ч, харин олсоны дараа маш их сонирхолтой амьдрал бий болдог гэнэ шүү.

10. Төлөвших

Төлөвшил нь хүний наснаас хамаардаггүй байж болно. Сэтгэл хөдлөлийн төлөв байдалтай эмэгтэй эр хүнд тус нэмэр болно. Яагаад гэвэл бүгд л хүүхдээрээ эмэгтэйтэй болзож үзсэн байдаг.

11. Өөдрөг үзэлтэй байх

Хоосон савыг дүүргэх өөдрөг үзлээс илүү дур булаам зүйл эрчүүдийн хувьд байдаггүй гэнэ. 

12. Цаг барих байдал

Хэн ч хүлээх дургүй. Эмэгтэйчүүд бэлэн болоход илүү их цаг зарцуулдаг гэдгийг ихэнх эрчүүд ойлгодог. Гэхдээ болзсон цагтаа ирдэг эмэгтэйг, эрчүүд бодохдоо хүн бүрийн цагийг хүндэлдэг гэж үнэлдэг байна.

13. Орхиж явуулах чадвар

Амьдралдаа хүссэн зүйлийнхээ төлөө тэмцэх нь сайн хэрэг. Гэхдээ бас хүсч тэмүүлсэн ч, хүрэх боломжгүй зүйл гэж бий. Тийм үед хүрэх боломжгүй тэр хий хоосон мөрөөдлөө тавьж явуулах хэрэгтэй.

14.Романтик байх

Эрэгтэй, эмэгтэй хүн хоёулаа бага зэрэг романтик хүнийг илүү эрэлхийлж байдаг. Учир нь таны хамтрагчид болзоондоо цэцэг өгдөг, романтик байдалтай хүн таалагддаг бөгөөд сайхан сэтгэгдэл төрүүлж, гал шиг дүрэлзэх мэдрэмжийг мэдрэх нь сайхан санагддаг байна.

15. Хүндэтгэлтэй байх

Түүнтэй болон бусад хүмүүстэй хүндэтгэлтэй хандах нь бүх хүмүүст онцлогтой шинж чанар юм

16. Энэрэнгүй байдал

Өөрсдийн хэрэгт хэт анхаарлаа хандуулах нь бид бусдыг ойлгохоо мартдагт хүргэдэг. Харин бүх зүйлийн тунг тааруулах энэрэнгүй нинжин сэтгэлтэй эмэгтэйг бүх л эрчүүд хайж байдаг байна.

17.Хайрлах 

Хэн ч хайрлах мэдрэмж үгүй харилцаатай байхыг хүсэхгүй нь ойлгомжтой.     

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан