Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өөрийнх нь нохойгоор өөрт нь зоог барив

  М.Энхтүвшин 2018-04-12 1278

Өмнөд солонгосын нэгэн фермер хөршийнхөө нохойг хөнөөж, түүгээр хоол хийн оройн хоолондоо эзнийг нь урьсан хэрэг гарчээ. Уг хэрэг нь лхагва гарагт гарсан ба гутаан доромжилсон гэмт хэрэг гэж цагдаа нар үзэж байна.  

62 настай нэр нь үл мэдэгдэх эр уг хэргийг үйлдсэнээр гэмт хэрэгт буруутгагдсан гэнэ.

Тэрээр хөршийн нохойн байнга хуцах чимээнд ихэд уурладаг байсан бөгөөд эцэст нь 2 настай нохойруу чулуу шидсэнээр амьтан үхжээ.

“Тэрээр оройн хоолонд намайг урьсан бөгөөд махнаасаа хуваалцахыг хүссэн” гэж амьтны эзэн хэлжээ. Түүний охин нь энэ хэргийг зүгээр өнгөрөөхийг хүсээгүй бөгөөд энэ долоо хоног гэхэд, шийтгэлийг хатуугаар ноогдуулахын тулд олон нийтийн цахим сүлжээнд мэдэгдэл хийн олныг уриалсан бөгөөд энэ хэргийг эсэргүүцсэн 15,000 хүний гарын үсгийг цуглуулж чаджээ.

Хэрэг үйлдсэн эрэгтэйд 2 жилийн хорих ял болон 20 сая вонны торгууль ноогдуулсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан