Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хосуудын унтдаг байрлалаар харилцаа нь бат бэх эсэхийг мэдэж болно

  М.Энхтүвшин 2018-04-13 1795

Унтаж амрах нь өдөр бүрийн л тогтмол хийдэг зүйл бөгөөд хүн бүр үүнийг илүү анхааралтайгаар авч үздэг. Харин та ямар байрлалаар унтдаг вэ? Яаж унтвал танд илүү тухтай санагдаж, сайхан амарч чаддаг вэ? Зарим хосуудын унтдаг байрлал нь тэдний хоорондын харилцаа, хандлагын хариуг өгч чаддаг байна.

1.Араас нь тэвэрч унтах

Энэ нь нийтлэг байрлал бөгөөд хэрвээ та ийм байрлалаар унтдаг бол үзэсгэлэнтэй, сайхан зан чанартай хүн юм. Энэ байрлал нь хайр энэрэлийг бий болгож,  бие биенээ түшиж, дэмжих харилцааг илтгэдэг байна.

2. Цээж дэрлэж унтах

Ийм байрлалаар унтдаг хосууд нь цэвэр ариун хайрыг илэрхийлдэг аж. Гэрлээд удаагүй байгаа хосууд ихэнхдээ ингэж унтдаг бөгөөд энэ нь харилцааг бэхжүүлж, итгэлцэлийг бий болгодог байна.

3.Орны ирмэг дээр унтах

Унтаж байхдаа нэгнээ шахаж унтах нь нөгөө хүнээ орны ирмэг дээр унтахад хүргэдэг. Энэ байрлал нь бие биедээ байнга амлалт өгдөг, нэг нэгнээ сайнаар эсвэл муугаар дэмждэг хандлагыг илэрхийлдэг.

4. “Орооцолдож” унтах

Өөд өөдөөсөө харан хөл, гараа нийлүүлэн “сүлжилдэн” унтах байрлал нь бие биенээ хайрладаг, нэгнээ алдахаас айдаг хосуудын дунд ажиглагддаг байна.

5. Хөтлөлцөж унтах

Удаан хугацааны харилцаатай, хүчирхэг хосууд нь ихэнхдээ гар гараа барин унтдаг байна. Ингэж унтдаг хосууд нь бие биенийхээ төлөө эцсээ хүртэл юу ч хийхээс буцахгүй, нэгнээ хайрладаг гэдгийг илтгэдэг гэнэ.

6. Нуруугаа нийлүүлж унтах

Энэ байрлал нь таны бодсоноос ч эсрэгээрээ харин бие биедээ бүрэн итгэдэг болсон хосуудын байрлал гэнэ. Мөн харилцаагаа алдахгүй, хувийн орон зайгаа хадгалахыг хүсч байгаа байрлал.

7. Буруу харж унтах

Энэ нь хараат бус байдлыг мэдрүүлж мэдэх юм. Хосууд  тайван, аливаа асуудалд сэтгэл хангалуун байдаг бол ингэж унтдаг гэнэ. Тэд бие биенээ хүлээн зөвшөөрч, гүн гүнзгий ойлголтыг нэгэндээ төрүүлдэг байна. Ихэнхдээ үерхээд жил болох гэж байгаа хосуудад ихэвчлэн ажиглагддаг байрлал юм байна. 

8.Хөлөө холбон унтах

Энэ байрлал нь хэд хэдэн зүйлийг илтгэх бөгөөд бие махбодь, сэтгэл санааны хувьд ойр дотно хосууд ингэж унтдаг байна. Мөн хосууд хөлөө холбон унтах нь тулгарсан асуудал, саад бэрхшээлийг хамтдаа давж, зөв шийдвэр гаргадаг гэдгийг харуулдаг.

9. Орон зайтай унтах

Орны дийлэнх хэсгийг өөрөө эзэлж, хамтрагчаа бага зайнд унтуулах нь амиа хичээсэн, нөгөө хүнээ хүндлэхгүй, үнэ цэнэгүй зантайг илтгэдэг байна.   

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан