Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хууль бусаар цагаан будаа тээвэрлэсэн Монголын хөлгийг саатуулжээ

  М.Даваадулам 2018-04-16 1876

Хууль бусаар их хэмжээний цагаан будаа тээвэрлэсэн Монголын хөлөг онгоцыг саатуулсан тухай Maritime Bulletin мэдээллээ. Хэдий Монгол улс далайд гарцгүй ч, 2003 оны 2-р сараас хөлөг онгоцны бүртгэлтэй болсон. Өнөөдрийн байдлаар Монголын далбаатай 2,500 хөлөг онгоц далайн тээвэрт зорчдог, сардаа Монголын далбаатай хөлөг онгоцны тоо 10-аар нэмэгддэг тухай далайн тээврийн мэдээллийн нэгдсэн сайт нийтлэлдээ онцолжээ.

Энэ сарын 14-ний өдөр Филиппины Минданао арлаас баруун урагш далайн уснаа “Diamond-8” хөлөг онгоцыг Филиппины тэнгисийн цэргийн флотынхон саатуулсан байна. Хөлөг Вьетнамаас Филиппинд 20,000 шуудай буюу 1,359 тонн цагаан будаа тээвэрлэхийг завджээ. Саатуулагдсан хөлгийн багийн гишүүд Хятад болон Бангладеш гаралтай иргэд байсан. Мөн хөлөг дээр Филиппины 34 болон өөр бусад улсын 17 иргэн явжээ.

Саатуулагдсан хөлөг 1992 онд ашиглалтад орсон. Монголын далбаатай. Харин хөлгийг Хонконгийн Circle Ocean International компани эзэмшдэг байна. Хөлөг онгоцыг одоо Замбоанга хотын боомтод аваачиж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах юм байна. Хөлөг далайд ихэд сэжигтэй байсан учир саатуулсан гэж Филиппины тэнгисийн цэргийн флотынхон мэдээлжээ.

Эх сурвалж: http://maritimebulletin.net

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан