Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хоёр Солонгосын лидерүүдийн “түүхэн” уулзалтыг интернэтээр шууд дамжуулна

  М.Даваадулам 2018-04-16 1724

Өмнөд болон Умард Солонгосын лидерүүдийн уулзалт 11 жилийн дараа болохоор товлогдсон. Солонгосын хойгт эв найрамдал, энхтайван цаг авчрах итгэл, найдвар хүлээлгээд байгаа уулзалтыг олон улсад шууд дамжуулан үзүүлэхээр Сөүл болон Пхеньян зөвшилцжээ. Уулзалтыг интернэтээр шууд дамжуулахаас гадна дэлхийн өнцөг булан бүрт суугаа хүмүүст ойлгомжтой байх үүднээс нэгэн зэрэг 9 хэл дээр орчуулгатай цацахаар төлөвлөсөн байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын уулзалт энэ сарын 27-нд болно. Уулзалтын талаарх мэдээ мэдээллийг цаг тухай бүрт хүргэх зорилготой вэбсайт ч нээн ажиллуулахаар болсон тухай өнөөдөр БНСУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичиг Юн Ён Чан мэдэгдлээ.

www.koreasummit.kr вэбсайт өнөөдөр шөнө дунд ажиллаж эхэлнэ. Уулзалтын бэлтгэл, сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, шинжээчдийн шүүмж, фото болон видео материал зэргийг тус сайтад байрлуулах юм байна. Вэбсайт нэгэн зэрэг 9 хэлээр мэдээ бэлтгэн хүргэнэ. Үүнд: англи, хятад, япон, франц, испани, герман, орос, араб болон вьетнам хэл багтах юм.

БНСУ-ын албаны төлөөлөгчид өнгөрсөн сарын 5-ны өдөр БНАСАУ-ын лидертэй Пхеньян хотноо уулзаж, дээд хэмжээний уулзалтын тов тогтсон. Пхеньян түүнчлэн мөн адил дээд түвшний хэлэлцээрийг АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийхэд бэлэн гэдгийг илэрхийлсэн юм. Энэ оны 5 аль эсвэл 6-р сард Ким Чен Ун, Доналд Трамп нарын уулзалт болох хүлээлттэй байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө