Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Суудлаасаа өндийлгүй хэвлийн булчингаа чангалж, нарийн бэлхүүстэй болох 7 ДАСГАЛ

  М.Энхтүвшин 2018-04-17 535

Урин цаг хаяанд ирж, зуны амралт, наран шарлагын газрын улирал дөхөж байна. Мэдээж энэ үед фитнест явъя гэх бодол танд төрж байгаа байх.
Гэвч ажлын цаг зав тань амжихгүй байна уу? Тэгвэл энэ асуудлыг шийдэх маш энгийн. Та ажил дээрээ, мөн гэртээ суудлаасаа өндийлгүй хэвлийн булчингаа чангалах, бэлхүүсээ “нарийсгах” боломжтой.
Өндөр үр дүнтэй дасгалуудыг танд санал болгож байна.


7.Бие халаалт

Биеэ халааж, булчингаа “бэлтгэхэд” энэ дасгал тусална. 5 минут хийнэ.

Дасгал хийх арга:

1.Сандалныхаа ирмэг дээр суугаад өвдгөн дээрээ гараа тавина.

2.Нуруугаа цэх байлгах ба хэвлийн хэсгийг чангалж, аажмаар хойш гэдийнэ. Таны нуруу сандлын арын түшлэгт хүрэх бөгөөд бүх жингээрээ хойшлох хэрэггүй.

3.Аажмаар нуруугаа цэх байдалд шилжүүлнэ.

4.10-12 удаагийн давтамжтай хийх.

6.Хэвлийн хажуугийн булчин чангалах

Энэ дасгал хэвлийн хажуугийн булчинг чангалах ба бэлхүүсийг нарийн болгоно.

Дасгал хийх арга:

1.Эхлэх байрлал нь 7-р дасгалтай адил буюу нуруу цэх сандлынхаа ирмэг дээр сууна.

2.Гараа толгойныхоо ард авна.

3.Хөл, хэвлийгээ хөдөлгөхгүй, цээж болон толгойгоороо баруун тийш эргэнэ. 3 секунд барина. Дараа баруун тийш эргэн мөн адил давтана.

4.Баруун болон зүүн тийш тус бүр 10 удаа давтан хийнэ.

5. Урагшаа тонгойх

Энэ дасгал нь уламжлалт дасгалуудаас ялгаагүй хэвлийн шулуун булчинг хөгжүүлдэг.

Дасгал хийх арга:

1.Гараа толгойн ардаа авна.

2.Урагшаа удаанаар тонгойно, дараа нь буцаж анхан байрлалдаа шилжинэ. Тонгойхдоо гараараа хүч авч, болохгүй. Зөвхөн хэвлийн булчин ажиллах ёстой.

3.15 удаа давтаж хийнэ.

4. Хөлөө цээж рүүгээ татах

Энэ дасгал нь хэвлийн хажуу булчингууд болон шулуун булчин, мөн таазны булчинг хөгжүүлж чангалах үүрэгтэй.

Дасгал хийх арга:

1.Анхан байрлал: боломжтой бол сандал дээр суух.

2.Нэг хөлөө гараараа тэврэн цээжиндээ наана. 3 секунд бариад хөлөө буулгана.

3.Анхны байрлалдаа эргэн шилжинэ.

4.Хөл тус бүрт 15 удаа давтан хийнэ.

3.Хөлөө өргөн жийх

Эхлэхээсээ өмнө сандал тогтвортой эсэхийг шалгаарай. Хэвлийн дээд болон доод булчинг хөгжүүлнэ. Мөн хөлийн булчин ч ажиллана.

Дасгал хийх арга:

1.Сандалныхаа түшлэгийг налан сууж, хөлөө нийлүүлэн өргөнө.

2.Өвдгөө цээжиндээ аль болох ойрхон татаж өргөнө. 3 секунд барина.

3.Өвдгөө тэгшлэн, хөлөө жийнэ. Мөн л 3 секунд барина.

4.Хөлөө өвдгөөр нь дахин нугалж, өвдгөө цээжиндээ аль болох ойртуулан татна. Дараа нь дахин тэгшлэн жийнэ.

5.10 удаа давтан хийж, анхны байрлалдаа шилжинэ.

2. Өвдгөө нийлүүлэн тойрог хэлбэрээр эргүүлнэ

Энэ дасгал нь хэвлийн хажуугийн болон шулуу булчинг хөгжүүлнэ.

Дасгал хийх арга:

1.Анхан байрлал – сандалны түшлэгийг налан сууна.

2.Хөлөө өвдгөөр нугалан, өргөнө. Өвдгөө салгаж болохгүй.

3.Өвдгөөрөө тойрог зурах мэт хөдөлнө. Аль болох хэвлийн олон булчин ажиллахаар хийх хэрэгтэй.

4.Баруун болон зүүн тийш тус бүр 10 удаа эргүүлнэ.

1.”Хайч”

Хэвлийн зургаан булчинтай болох дасгал. Хэвлийн доод булчин болон таазны булчин ч хөгжинө.

Дасгал хийх арга:

1.Сандалныхаа түшлэгийг налан суугаад хоёр гараараа сандалныхаа хоёр талаас барина.

2.Хөлөө өргөн урагш жийж нэг шугамд барина. Дараа нь хөлөө солбино.

3.Уг дасгалыг нэг минут хийнэ.

 

Дээр дурьдсан дасгалууд хийхэд хялбар, энгийн, гэхдээ үр дүн өндөр. Та илүүдэл жингээсээ салахыг хүсч байгаа бол дасгал хөдөлгөөний хажуугаар эрүүл хооллолтыг хэвшүүлээрэй

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан