Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Элсэлтийн ерөнхий шалгалт 6 сарын 16-нд эхэлнэ

  Т.Бадамханд 2018-04-17 234

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өчигдөр 18 цагт хаагдсан. Бүртгэл 2 сарын турш үргэлжилж өнөөдөр шалгалтын хуваарь гарсан байна. шалгалт монгол хэл бичгийн болон физикийн хичээлийн шалгалтаар 6-р сарын 16-ны өдөр эхлэх юм.

Шалгуулагчид өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан 5-р сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн авах юм. Шалгалт өгөхөөр ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшснийг гэрчлэх баримт бичигтэй ирэх зэрэг шаардлага тавьжээ. ЭЕШ-ын дүн оноо, жагсаалт 2018 оны 7-р сарын 1-ний өдөр 9 цагаас өмнө цахим хуудсаар нийтэд зарлагдах юм. АЕШ-ын босго оноог 480 болгон өөрчилсөн. Босго оноог нэмснээр өмнөх жилд дээд сургуульд элсч байсан нийт хүүхдүүдийн тоотой харьцуулахад энэ жил их дээд сургуульд элсэгчдийн тоо 18 хувь буурч, мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд элсэх хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. харин хөдөө орон нутгийн сургуулиудаа дэмжих бодлого баримталж орон нутгийн сургууль болон коллежийн оноог 400 хэвээр нь үлдээсэн. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан