Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхийн хамгийн баян 10 эр

  М.Энхтүвшин 2018-04-17 1960

10. Дэвид Коч

Нийт хөрөнгө: $61.8 тэрбум

Чарлис Кочын ах Дэвид нь “Koch Industries” компанийн дэд ерөнхийлөгч.

Ах дүү Коч компанийнхаа тус бүр 42%-ийг эзэмшдэг. Түүний $61.8 тэрбум цэвэр хөрөнгө нь түүнийг хамгийн баян эрийн жагсаалтын 10-р байрт оруулж байна. 

 

9.Чарлис Коч

Нийт хөрөнгө: $61.8 тэрбум

Америкийн алдартай бизнесменүүдийн нэг Коч нь “Koch Industries”-ийн хамтран эзэмшигч бөгөөд компанийн гүйцэтгэх захирал юм.

 

8. Ларри Элисон

Нийт хөрөнгө: $64.1 тэрбум

“Oracle Corporation”-ийн хамтран үүсгэн байгуулагч, тэрээр 2014 оны 9 сар хүртэл компанийн гүйцэтгэх захирал байжээ. Жилийн дараа л гэхэд Oracle амжилттай технологийн компани болсон ба 39 жил үйл ажиллагаа явуулж буй байгууллага нь одоо 136,000 ажилтантай байна.

 

7. Аманчио Ортега

Нийт хөрөнгө: $70.5 тэрбум

Испанийн бизнес эрхлэгч, “Inditex” загварын группийг үндэслэгч тэрээр жагсаалтын 7-р байранд орж байна. “Inditex” нь Zara-г эзэмшдэг бөгөөд Zara бренд нь дэлхийд хамгийн алдартай хувцасны том сүлжээ гэдгийг бид бүгд мэднэ.

 

6. Карлос Слим Хэлү

Нийт хөрөнгө: $70.5 тэрбум

Мексикийн бизнесмэн, хөрөнгө оруулагч тэрээр “Grupo Carso” байгууллагийн үүсгэн байгуулагч билээ.  

Сүүлийн саруудад түүний цэвэр хөрөнгө $6 тэрбумаар багассан бөгөөд энэ нь түүнийг хамгийн баян эрийн жагсаалтын 4-р байраас 6-р байрлуу унагаж байна.

 

5. Марк Цукерберг

Нийт хөрөнгө: $74.6 тэрбум

Бидний өдөр тутам хэрэглэдэг Фэйсбүүкийг энэ хүн зохиосон гэдгийг бүгд мэднэ. Фэйсбүүк нь дэлхийд алдартай, хамгийн үнэ цэнэтэй хэвлэл мэдээллийн компани бөгөөд харин энэ бүгдийг тэрээр ердөө Харвардын их сургуулийн дотуур байрнаас эхэлсэн гэнэ.

Өмнөх оноос нэг байр илүү ахисан тэрээр жагсаалтын дээгүүр байраа удаан хадгалах магадлалтай бөгөөд бүр байр ахин тэргүүлэх ч өндөр боломжтой юм. Түүний насыг харгалзан үзэхэд, энэ түүний хүрч чадхааргүй зүйл биш гэдгийг харуулж байна.

 

4. Бернард Арнолт

Нийт хөрөнгө: $75.7 тэрбум

“Louis Vuitton Moet Hennessey”-ийн гүйцэтгэх захирал тэрээр хоёр бизнесийг нийлүүлэн нэгтгэн авч явч байгаа нь түүнийг хэр чадвартай бизнесмэн гэдгийг тодорхой харуулж байна. “Louis Vuitton” нь загварын тансаг бренд бөгөөд “Moet Hennessey” нь оргилуун дарс, коньяк үйлдвэрлэдэг тус тусын дэлхийд тэргүүлдэг томоохон байгууллагууд билээ. Бернард нь өнгөрсөн жилээс жагсаалтын дээгүүр цойлон орж ирсэн төдийгүй үнэн хэрэгтээ тэрээр өмнөх онд 14-р байранд бичигдэж байсан гэдгийг мартаж болохгүй. Харин өнөөдрийн хувьд тэрээр 2018 оны дэлхийн хамгийн баян, 4 бизнесмэний нэг.

 

3. Варрен Бафетт

Нийт хөрөнгө: $91.3 тэрбум

Америкийн томоохон бизнес эрхлэгч мөн хөрөнгө оруулагч тэрээр “Berkshire Hathaway” компаний гүйцэтгэх захирал  юм.  Бафетт нь дэлхийн хамгийн амжилттай яваа хөрөнгө оруулагч бөгөөд түүнд ханддаг сая сая худалдаа эрхлэгчид байдаг гэнэ.

Дэлхийн хамгийн баян 3 хүний нэг тэрээр $91.3 тэрбум хөрөнгөтэй нь үнэн боловч тэрээр өөрийн төрж өссөн гэртээ одоо хүртэл амьдардаг ба хичнээн тэрбум ам доллар хараад тэр нэг л хэвэндээ байсан нь гайхалтай.

 

2. Билл Гэйтс

Нийт хөрөнгө: $92.2 тэрбум

Microsoft-ийг үүсгэн байгуулагч тэрээр хамгийн баян эр гэдэг тодорхойлолтыг олон жилийн турш хадгалж явсаар ирсэн. 1975 онд Пол Аллентай хамтран Microsoft компаний эхлэлийг тавьсан нь одоо дэлхий дахинд хамгийн том компьютер программ хангамжийн сүлжээ болжээ.

Билл Гэйтс нь өнгөрсөн жил $10 тэрбум цэвэр ашгийг олсон бөгөөд энэ нь түүнийг нийт $92.2 тэрбум хөрөнгөтэй болгосон байна.

 

1.Жэф Безос

Нийт хөрөнгө: $130.5 тэрбум

Дэлхийд хамгийн алдартай компани “Amazon”-ийг үүсгэн байгуулагч.

“Amazon” нь Жефийн унтлагийн өрөөнөөс энгийн нэгэн онлайн номын дэлгүүрээр гараагаа эхэлсэн төдийгүй анхны борлуулалт нь маш удаан явагдаж байжээ.

Харин 2018 оны хувьд Жеф Безос нь дэлхийн хамгийн баян хүн болсон ба өнгөрсөн жил түүний цэвэр хөрөнгө $40 тэрбумаар өссөн байна. “Amazon” компани нь хүчтэй санаануудыг бий болгодог төдийгүй томоохон өөрчлөлт хийж нисдэг камер бүтээж мөн хүргэлт хийдэг байна.

Жеф Безос нь $100 тэрбум давсан хөрөнгөтэй дэлхий дээрх анхны хүн.

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан