Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Жүжигчин Билл Косбиг хүчингийн хэрэгт буруутайг тогтоож 30 жилийн ял оноолоо

  Б.Оюун 2018-04-27 1636

Америкийн Пенсильвани мужид Холливудын нэртэй жүжигчин Билл Косбиг шүүх хурал болж, түүнийг хүчингийн хэрэгт гэм буруутай болохыг нь тогтоож, 30 жилийн хорих ял оноолоо. Энэ жил 80 настай жүжигчнийг 2004 онд Андреа Констанд гэх эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутган, шүүх үйл явц 2014 оноос хойш үргэлжлэн ийнхүү эцсийн шатны шүүх хурал болж, ялын дүгнэлтээ гаргажээ.

Америкийн CNN телевизийн мэдээлж байгаагаар Билл Косбиг Пенсильвани мужийн тангарагтны шүүх нийтдээ 3 зүйл анги хэрэгт буруутган шүүжээ. Улмаар түүнийг хүчингийн хэрэгт гэм буруутай болохыг нь тогтоож, зүйл анги тус бүрээр 10 жилийн хорих ял, нийтдээ 30 жилийн ял төлөвлөсөн байна. Билл Косбиг 2004 онд өөрийн хувийн эдлэндээ Андреа Констанд гэх эмэгтэйг аваачиж, улмаар түүнд мансууруулах бодис өгч, хүчингийн хэрэг үйлдсэнд буруутгасан юм. Хэдийгээр жүжигчний өмгөөлөгчид хүчин болоогүй, Косби Андреа нар харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний эдлэнд хамтдаа очсон гэж шүүхэд нотлохыг завдсан ч шүүх Косбиг гэм буруутай гэж тооцсон байна. Шүүхээс гаргасан шийдвэрийг жүжигчний өмгөөлөгчид давж залдана гэдгээ мэдэгджээ. Энэ жил 80 настай жүжигчний эсрэг шүүх үйл явц эхэлсний дараа өөр хэд хэдэн эмэгтэй Билл Косбиг ёс бус харилцаанд буруутган гомдол мэдүүлсэн байна. Билл Косби нь 1960-аад онд “Би-тагнуулч” гэх телевизийн цуврал дэлгэцнээ гарснаар олонд танигдаж, энэ киноны дүрээрээ Эммигийн шагнал хүртэж, энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны өнгөт арьст жүжигчин болж байжээ. Сүүлд тэрээр “Билл Косбигийн шоу” телевизийн нэвтрүүлэг хийж, хошин шогийн нэр алдартай жүжигчин, хөтлөгч болсон юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө