Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Нобелийн 2018 оны утга зохиолын шагналтныг тодруулахгүй

  Б.Оюун 2018-05-05 2254

Шведын шинжлэх ухааны академи энэ онд Нобелийн утга зохиолын салбарын шагналыг гардуулахгүй өнжихөөр шийдвэрлэжээ. Энэ нь академийн хүндэт гишүүний нэгнийх нь нөхөр бэлгийн ёс бус харилцаатай холбоотой хэрэгт нэр холбогдон, шуугиан дэгдээсэнтэй холбоотой юм. Шуугианы эзэн болсон фото зурагчин Жан Клод Арно ньь Шведын нэртэй яруу найрагч Катарина Фростенсоны нөхөр нь гэнэ. Тэрээр академид 1992 онд элсч, хүндэт гишүүнээр нь ажилладаг байна.

 Нобелийн академийн албан ёсны сайтан дээр: Шведын академид үүссэн хямрал Нобелийн шагналд сөргөөр нөлөө үзүүлж болзошгүй учраас элдэв таагүй хэл амнаас сэргийлэхийн тулд 2018 оны Нобелийн утга зохиолын салбарын шагналыг энэ жилдээ олгохгүй байхаар шийдлээ гэжээ. Шведын академийн шийдвэрийг Нобелийн салбар зөвлөл дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Дээрх шийдвэр Нобелийн 2018 оны бусад салбарын шагнал олгох үйл явцад нөлөөлөхгүй гэдгийг ч онцлон хэлсэн байна. Тэгвэл энэ жил өнжиж байгаа Нобелийн утга зохиолын салбарын шагналтныг 2019 онд тодруулан нэрлэх юм.

Шведын академийн гишүүн Катарина Фростенсоны нөхөр-фото зурагчин Жан Клод Арногийн эсрэг өнгөрсөн оны 11-р сард 18 эмэгтэй гомдол мэдүүлж, түүнийг бэлгийн ёс бус харилцаанд буруутгасан юм. Ингэхдээ эмэгтэйчүүд Арног харассментад буруутган, зарим тохиолдолд энэ бүх хэрэг явдал акалемийн байранд хүртэл болж байсан гэжээ. Фото зурагчин түүний эсрэг гаргасан гомдолтой санал нийлэхгүй байгаагаа, түүнийг гүтгэн гүжирдэж байгаад гомдолтой байна гэсэн юм. Сүүлд Шведын академи санал хураалт явуулж,Катарина Фростенсоныг байгууллын гишүүнчлэлээс нь түтгэлзүүлжээ.

Тэгвэл энэ бүх хэл амтай зэрэгцэн Шведын шинжлэх ухааны академийн үйл ажиллагаа, нэр хүндтэй холбоотой бас нэгэн шуугиан аажмаар газар авсаар байгааг хэлэх нь зүйтэй...Энэ нь академийн зарим гишүүдийн зарим нь Нобелийн шагналд нэр дэвшин, шагнал хүртэх нь тодорхой болсон хүмүүсийг нэрийг гадагш нь хугацаанаас нь өмнө задруулдаг гэсэн яриа юм. Энэ шуугиантай холбоотойгоор Шведын академийн ерөнхий нарийн бичгийн дарга Сара Даниус мөн албан тушаалаасаа огцорсон байна.

Нобелийн энхтайвны шагналыг 1901 оноос хойш жил бүр уламжлал болгон олгож ирсэн юм. Сүүлийн удаа 1943 онд ердөө ганц удаа л Дэлхийн 2-р дайнаас шалтгаалан тухайн жилд олголгүй өнжиж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө