Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ханхүү Харри, Меган Маркл нарын тухай кино бүтээнэ

  Б.Оюун 2018-05-11 1110

 Ердөө 7-хон хоногийн дараа хуримын ёслолоо үйлдэх гэж байгаа Их Британийн ханхүү Харри болон түүний сүйт бүсгүй Меган Маркл нарын тухай кино бүтээх гэнэ. Английн эртний хаадын угсааны ханхүү, мөн жирийн айлын охины хайр дурлалын талаарх энэхүү киног найруулагч Менхай Худ бүтээж, гол дүрийнхээ жүжигчдийг хэдийнэ сонгожээ. Өнгөрсөн жилийн “оны шилдэг хос”-оор зүй ёсоор нэрлэгдсэн Харри, Меган нарын дүрийг залуу жүжигчин Мюррей Фрейзер болон “Форс мажор” киноны од-жүжигчин Парис Фитц-Хенли нар бүтээхээр болжээ. Киноны гол дүрийн жүжигчдийг маш олон хүнээс сонгон шалгаруулалт хийж, хамгийн гол нь ханхүү Харри болон түүний сүйт бүсгүйтэй гадна төрх царайгаараа хамгийн ойролцоо жүжигчдийг сонгосон байна. “Харри, Меган хоёр” гэж нэрлэгдэх энэ кинонд тэдний танилцсан түүхээс авхуулаад хэрхэн хайрын оч үсэрч, залуу хосууд харилцаагаа эхэндээ олны нүднээс нуух шаардлагатай болж, улмаар харилцаагаа ил болгон, сүй тавьж, хуримаа хийх хүртэлх хайрын түүхийг нь өгүүлэх гэнэ.    

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан