Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Урлагийн алдартай хосуудын дүрийг хөшөөнд мөнхлөв

  Д.Отгонсүрэн 2018-05-14 2450

. Энэ гэрэлт хөшөөг Өвөрмонголчууд 90 сая төгрөгөөр бүтээсэн бөгөөд намар бэлэн болсон ч цаг дулаарахыг хүлээж байгаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд суурилуулсан байна.

Энэхүү хөшөөний нээлтэд урлаг, соёлын алдартнууд, тайз, дэлгэцийн урлагийн нэртэй төлөөлөгчид, Ч.Лодойдамба, Ч.Долгорсүрэн нарын үр хүүхдүүд, "Тунгалаг Тамир" киноны гол дүрд тоглосон жүжигчид хүрэлцэн ирсэн байна.Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Төрийн хошой шагналт, төр нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, зууны манлай “Тунгалаг тамир” романы зохиолч Ч.Лодойдамба болон түүний гэргий, Монгол Улсын ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын “Гэрэлт хайрын хөшөө”-ний нээлтийн ёслол боллоо

“Тунгалаг Тамир” киноны Эрдэнэ, Дулмаа нар буюу Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Баатар, Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал нар уг хөшөөний нээлтийн ёслолын хүндэт зочид байв. Гавьяат жүжигчин Н.Баатар балетийн бүжигчин боловч Эрдэнийн дүрийг гайхамшигтай амилуулсан бол Дулмаагийн дүр гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргалын дэлгэцнээ бүтээсэн анхны дүр нь байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө