Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Жүжигчин Меган Марклын төрсөн эцгийг хадам аав нь орлоно

  Б.Оюун 2018-05-18 1884

Их Британийн ханхүү Харригийн сүйт бүсгүй Меган Маркл түүний эцэг маргааш болох хуримын ёслолд нь ирж оролцохгүй гэдгийг өөрөө албан ёсоор баталжээ. Америкийн Калифорниос гаралтай жүжигчин бүсгүйн өмнөөс Кенсингтоны ордон энэ талаар мэдээлэл гаргасан байна. Мэдэгдэлд: -Би үргэлж эцгийнхээ төлөө санаа тавьж ирсэн. Тиймээс түүний тав тухыг хэн ч алдагдуулахгүй гэдэгт итгэлтэй байхыг хүсч байна гэж бичсэн байжээ. Меганы эцэг Томас Маркл саяхан зүрхний хагалгаанд орсон байна. Тиймээс Меганы эцэг хагалгааны дараа биеэ тэнхрүүлэх шаардлагатай байгаа юм. Америкийн хэвлэлүүд Меганы эцгийг охиныхоо хуриманд оролцохоор Англи явахаас татгалзсан шалтгааныг охиндоо ямар нэгэн байдлаар хүндрэл учруулахыг хүсээгүйтэй холбон бичиж байна. Тэгвэл Британийн Sunday Times сонин Томас Марклыг хэвлэл мэдээллийнхэн, паппарацийнханаас залхсан учраас охиныхоо хуримын ёслолд очихгүй байхаар шийдсэн гэж бичиж байгаа юм. Англид тогтсон уламжлалын дагуу хуримын ёслолын үеэр чухам эцэг нь охиноо сүйт залуу дээр нь хөтлөн аваачдаг байна. Тэгвэл маргааш болох хуримын ёслолын үеэр Меган Марклыг сүмд түүний ээж Дория Рагланд аваачин, харин сүйт залуу дээр нь ирээдүйн хадам аав нь болох хунтайж Чарльз, эсвэл сүйт хархүүгийн төрсөн ах, ханхүү Уильям хөтлөн аваачих нь ээ. Ханхүү Харри болон түүний сүйт бүсгүй Меган Маркл нарын хуримын ёслол 5-р сарын 19-ний өдөр Виндзорын ордон дахь Гэгээн Георгийн цогчин дуганд болох юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан