Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Дэлгүүрийн хулгайч” кино Каннын наадмын шилдгээр шалгарлаа

  Б.Оюун 2018-05-21 1117

Энэ жил 71 дэх удаагаа болсон Каннын олон улсын нэр хүндтэй кино наадмын шилдгүүд тодорчээ. Каннын олон улсын кино наадмын гол шагнал болох “Алтан далдуу модны мөчир”-ийг энэ жил Японы найруулагч Хироказу Корэди хүртэж, түүний бүтээсэн “Дэлгүүрийн хулгайч” кино шилдгээр шалгарсан байна. 

“Дэлгүүрийн хулгайч” кинонд Японы нэгэн ядуу гэр бүлийн амьдралыг харуулж, тэд амьдрахын эрхэнд дэлгүүр хоршооноос жижиг сажиг хулгай дээрэм хийн амьдарч байгааг, мөн өөрсдийн ядуу зүдүү амьдралаа үл харгалзан гудамжинд төөрсөн бяцхан охиныг гэр бүлдээ авч, тэдний амьдрал эцэст нь орвонгоороо эргэж байгаа тухай кино юм.

“Дэлгүүрийн хулгайч” киноны найруулагч Хироказу Корэди түүний бүтээл Каннын кино наадмын шилдэг бүтээлээр шалгарсанд туйлын баяртай байгаагаа хэлж, кино багийнхандаа талархал илэрхийлжээ.

Энэ жилийн Каннын кино наадмын шалгаруулалтын үеэр нэгэн гэнэтийн гэмээр зүйл болсон нь наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагнал гардуулахаар тайзнаа гарч ирсэн жүжигчин Азия Арженто Холливудын нэртэй продюсер Харви Вайнштайныг одоогоос 20-иод жилийн тэртээ 1997 онд болсон Каннын кино наадмын үеэр түүнийг хүчирхийлсэн хэргийг олон нийтэд ил тод ярьж, Вайнштайныг харассментад буруутган, эмэгтэйчүүд цаашид ч эрхээ хамгаалан тэмцэх болно гэдгийг сануулжээ.

Каннын олон улсын 71 дэх удаагийн кино наадмын хоёр дахь томоохон шагнал болох Гран-при шагналыг найруулагч Спайк Ли-гийн бүтээсэн инээдмийн төрлийн “Хар бүлэг” кино хүртсэн байна. Энэ киноны гол дүр нь болох өнгөт арьст мөрдөгч “Ку-клукс-клан” бүлэгт орж, улмаар нео-нацистууд болон афро-америкчуудын тэмцэл, нийгэм дэх сөрөг үзэгдлүүдтэй тэмцэж байгаа үйл явдал гардаг байна.

Каннын кино наадмын шүүгчдийн нэрэмжит шагналыг Ливаны кино найруулагч Надин Лабаки гудамжны хараа хяналтгүй хүүхдүүдийн амьдралын тухай “Капер-наум” киногоороо хүртжээ. Найруулагч Лабаки түүний нийгэмд хандан хүргэх гэсэн санааг Каннын кино наадам анзаарч, анхааралд нь өртөж чадсанд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид хүүхдийн эрх, орон гэргүй амьдралын бололцоо муу байгаа нийгмийн хэсэгт анхаарлаа хандуулахад ихэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэжээ.

Каннын олон улсын кино наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг Оросын кино найруулагч Сергей Дворцевын бүтээл “Айка” киноны гол дүрийг бүтээсэн Казахстаны жүжигчин Самал Еслямова хүртсэн байна.

Тэгвэл шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг Италийн жүжигчин Марчелло Фонте “Догмэн” кинонд бүтээсэн дүрээрээ хүртжээ.

Оросуудын хувьд энэ жилийн Каннын кино наадам ихэд ээлтэй байж, Оросын кино найруулагч Кирилл Серебренниковын бүтээл “Зун” кино шилдэг саундтректэй киногоор шалгарчээ.

Image result for Итоги Каннского кинофестиваля

Image result for Итоги Каннского кинофестиваля

Image result for Итоги Каннского кинофестиваля

Image result for Итоги Каннского кинофестиваля

Image result for Итоги Каннского кинофестиваля

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан