Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Обамагийн гэр бүлийнхэн NETFLIX компанитай гэрээ байгуулжээ

  Б.Оюун 2018-05-22 915

 АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама болон түүний гэргий Мишель нар Америкийн Netflix компанитай удаан хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Интернэт дахь цахим орчинд кино болон телевизийн нэвтрүүлэг үйлдвэрлэн цацдаг энэхүү компанитай Обамагийн гэр бүлийнхэн удаан хугацааны гэрээ байгуулж, хамтын ажиллагаагаа илүү хялбар дөт болгохын тулд гэр бүлийн “Higher Ground Productions” нэртэй компани байгуулжээ.

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама болон түүний гэр бүлийнхэн магадгүй баримтат болон эрдэм-шинжилгээ судалгааны кино, телевизийн цуврал болоод утга зохиолыг дүрсжүүлэх зэрэг олон талт уран бүтээл туурвих бодолтой байна. Ингэхдээ уран бүтээлийнхээ зөвхөн зургийг авах биш мөн өөрсдөө кадрт орж, хөтлөн явуулж, хүүрнэгчээр ажиллахыг үгүйсгэхгүй байгаа юм. Netflix компанийн албан ёсны төлөөлөгч Тед Сарандос АНУ-ын 44 дэх ерөнхийлөгчийн гэр бүлийнхэнтэй хамтарч ажиллах гэрээ байгуулсан мэдээллийг батлан мэдэгджээ.

Барак болон Мишель Обамагийн оролцсон кино бүтээлүүдийг дэлхийн 190 гаруй улс оронд бүртгэлтэй Netflix-ийн 125 сая гаруй хэрэглэгчдэд тун удахгүй хүргэж эхлэх гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан