Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"Нутаг" гэх үзэл цус ойртох шалтгаан болж байна

  Ш.Бат-Эрдэнэ 2018-05-24 9334

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хүн амын удмын сангийн аюулгүй байдал буюу цус ойртолт томоохон байр суурь эзэлдэг. Сүүлийн үед аймаг орон нутгаараа талцаж, нутгархах байдал манай улсад их гарах болсон нь дээрх асуудлыг улам ч дэврээж байна.

ҮЕ УДМЫН ДУГААР

УДМЫН НЭР

ЦУСАН ТӨРЛИЙН ХАМААТАЛ

УДМЫН НЭР

ЦУСАН ТӨРЛИЙН ХАМААТАЛ

IX

 

0.1953125%

 

0.1953125%

VIII

ӨНДӨР ӨВГӨ

0390625%

ӨНДӨР ЭМГЭ

0390625%

VII

ХОЛБОО ӨВГӨ

0.78125%

ХОЛБОО ЭМГЭ

0.78125%

VI

ХУЛАН ӨВГӨ

1.5625%

ХУЛАН ЭМГЭ

1.5625%

V

ЭЛЭН ӨВГӨ

3.125%

ЭЛЭН ЭМГЭ

3.125%

IV

ХУЛАНЦ ӨВГӨ

6.25%

ХУЛАНЦ ЭМГЭ

6.25%

III

ЭЛЭНЦ ӨВГӨ

12.50%

ЭЛЭНЦ ЭМГЭ

12.50%

II

ӨВГӨ ЭЦЭГ

25.0%

ЭМГЭ ЭХ

25.0%

I

ЭЦЭГ

50.0%

ЭХ

50.0%

 

БИ ӨӨРӨӨ

 

БИ ӨӨРӨӨ

 

Энэ бол өөрөөсөө дээших 9 үе. Мөн үе үеийн өвгө, эмгэ нартайгаа холбогдох цусан төрлийн хамаатал. 9 үе дотор өөр хоорондоо гэрлэсэн тохиолдолд цус ойртолт бий болдог. Гэтэл манай улсад 3-4 дэх үе буюу өвөө эмээгийн дээд үед гэрлэж, цус ойртох үзэгдэл их гарах болсон нь судалгаагаар тогтоогджээ. Уг нь бол 9 үеээс дээш үед цусны төрлийн хамаатал багасдаг байна.

Цус ойртох нь олон сөрөг үр дагаварыг бий болгодог. Тухайлбал оюун ухааны хомсдолтой, биеийн хөгжил муутай, дархлаагүй хүүхэд төрөх эрсдэлтэй.

Улсын хэмжээнд төрж байгаа хүүхдүүдийн дунд ургийн гаж хөгжилтэй хүүхэд төрөх нь нэмэгдэж байна. Мэргэжлийн байгууллагаас үүнийг цус ойртолттой холбон тайлбарллаа.

УЛААНБААТАР ХОТОД ЦУС ОЙРТОХ ҮЗЭГДЭЛ ИХ ГАРАХ БОЛЖЭЭ

21 аймагт цус ойртолтын түвшинг судалж тогтооход бүх аймагт асуудал ижил түвшинд буюу хурцадмал байна. Бас нэг анхаарал хандуулах асуудал бол цус ойртолт зөвхөн хөдөө орон нутагт гардаг гэх ойлголт байдаг. Тэгвэл нийслэлд энэ үзэгдэл хэдийнэ бий болжээ.

Өргөн уудам газар нутагтай хэдий ч хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа учир цус ойртох үзэгдэл хурдацтай тархана гэсэн үг. Иймд бид асуудлыг гарсан хойно хөрөнгө зарж шийдхээс илүүтэйгээр урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Гол нь бид үе удмаа мэдэж байх шаардлагатай. Гэтэл иргэдийн дийлэнх хувь нь өөрөөсөө дээших 3-4 үеэ л мэдэж байна.

Ургийн бичгээ зөв хөтлөхөөс шалтгаалж цус ойртох үзэгдэл арилна. Энэ бол энгийн боловч үр дүнтэй арга. Гол нь иргэдийн ухамсараас шалтгаалах асуудал. Иргэд ургийн бичгээ зөв хөтлөх олон талын чухал ач холбогдолтой.

Дэлхийн улс үндэстнүүд цус ойртолтоос сэргийлэхийн тулд 3 аргыг түгээмэл ашигладаг.

  • Угийн овог хэрэглэж цаашид овог дотроо үлгэрлэх зарчим баримталдаг
  • Гэрийн угийн бичиг хөтлөх.
  • Өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай буюу манай улс шиг орны хувьд хөдөлгөөнийг тэтгэж, хоорондоо чөлөөтэй зорчих боломжоор хангадаг.

Гэрлэлтээ батлуулж байгаа хосуудаас харахад нэг ургийн овогтой байх тохиолдол их гарч байна. Манай улс нь 1997 оноос эхлэж тасраад байсан ургийн овгоо дахин хөтөлж эхэлсэн. Энэ үед иргэд туульширч нэг овгийг сонгох болсонтой холбоотой. Тэгэхээр эхний аргыг хэрэглэх нь учир дутагдалтай. Иймд гэрийн ургийн бичгийг хөтлөх нь зөв гэдгийг судлаачид хэлж байна.

Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа цус ойртох үзэгдлийг бууруулахад төрийн байгууллагаас гадна иргэдийн оролцоо хамгийн чухал. Бид ургийн овгоо зөв хөтлөх, эрт үеэс уламжилж ирсэн УРАГ ТӨРЛИЙН ХОЛ нь гэх сургаалаа бодож тунгаах хэрэгтэй байна.

""Нутаг" гэх үзэл цус ойртох шалтгаан болж байна"  сурвалжлагыг 21 цагт "Цаг" хөтөлбөрөөр дэлгэрэнгүй хүлээн авч үзээрэй. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө