Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Диализын аппаратыг орлох Дэлхийн анхны бионик бөөрийг 2 жилийн дараа гэхэд ашиглах боломжтой боллоо

  С.Наранчимэг 2018-05-28 948

Байгалийн гаралтай эмчилгээ хичнээн үр дүнтэй байсан ч үргэлж  сайн нөлөө үзүүлж чадахгүй. Зарим тохиолдолд бөөрний дутагдал зэрэг ноцтой өвчлөлийн үед зөвхөн анагаах ухааны дэвшилтэт технологи ач тустай байдаг.

Бөөрний дутагдалд орсон өвчтөний хувьд диализын аппаратгүйгээр амьдрах боломжгүй бөгөөд бөөр шилжүүлэн суулгах урт дарааллыг хүлээх гэдэг хамгийн хүнд юм. Өнөөдрийг хүртэл энэхүү асуудал таашгүй оньсого хэвээр байлаа.

Харин Сан Франциско хотын Калифорниа Их Сургуулийн эрдэмтэд ажиллагаагүй бөөрийг орлох дэлхийн анхны бионик бөөрийг зохион бүтээсэн нь анагаах ухааны салбарт хийсэн нэг том алхам боллоо.

Уг бөөрийг энгийн мэс заслын аргаар өвчтөний биенд суулгаснаар маш үр дүнтэй ажиллах нь батлагдаад байна. Бионик бөөр нь зүрхний цохилтоор ажиллах хэд хэдэн микро ялтаснаас бүрдэнэ, энгийн бөөрний адил цусан дахь хорт бодисыг шүүх чадалтай юм. Энэ нээлт нь бөөрний дутагдлаас болж зовж шаналж байгаа сая сая хүмүүст итгэл найдвар өгөх болно хэмээн тус сургуулийн судалгааны багийнхан хэлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан