Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Жирэмсэн эмэгтэйчүүдийн 95% "Д" амин дэмийн дутагдалтай байна

  Ш.Бат-Эрдэнэ 2018-06-11 1666

  Хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний судалгааг Эрүүл мэндийн яамнаас 5-6 жилийн давтамжтайгаар гаргадаг. 5 дахь удаагийн судалгааг 2249 өрхийн 5 хүртэлх насны 2251 хүүхэд, төрөх насны 1944 эмэгтэй, 15-49 насны 1384 эрэгтэйчүүд болон 2220 жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулсан.

Судалгаагаар хүн амын дунд аминдэм дутагдал түгээмэл хэвээр байгаа нь тогтоогдсон байна.

   Тухайлбал 6-59 сартай хүүхдийн 90%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95%, 15-49 насны эрэгтэйчүүдийн 82% нь Д аминдэмийн дутагдалтай байна.

хоол тэжээлийн тавдугаар судалгаа зурган илэрцүүд

  Бас нэг анхаарал хандуулах асуудал бол хүн амын дундах таргалалтын байдал.

15-49 насны эрэгтэйчүүдийн 49%, 15-49 насны эхчүүдийн 46 хувь нь таргалалтай байна.

 

  Хоол хүнсээрээ дамжуулан бид шаардлагатай амин дэмээ авч байх ёстой учир чанартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Гэтэл хүнсний баталгаат  байдал доогуур хэвээр байна.  Судалгаанд хамрагдсан өрхийн ердөө 35 хувь нь л хэвийн түвшинд байна. Харин 28 хувь нь дунд түвшинд, 23 хувь нь ноцтой алдагдсан буюу өлсгөлөнгийн байдалд байгааг тогтоожээ.  

тараглалт зурган илэрцүүд

     Хүнсний аюулгүй байдлын асуудлаар хийгдсэн судалгааг үндэслэж тулгамдсан асуудлаа шийдвэрлэх үүднээс хүн амын амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөийн байдал, сайжруулах арга зам уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтаар холбогдох яам, агентлагын ажилчдыг мэдээллээр хангах, хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлыг ярилцсан юм.

  Зөвлөгөөнөөр хүсний аюулгүй байдал, хүн амын хоол тэжээлийн талаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, орон нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Зөвлөгөөнд Хүнсний аюулгүй байдлын зөвлөл, Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, МХЕГ хамтран зохион байгуулсан юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө