Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Таеквондогийн тамирчдад зориулсан эмнэлэг ирэх 9 сард ашиглалтад орно

  С.Золбоо 2018-06-12 577

 Сүүлийн жилүүдэд манай улсад таеквондогоор хичээллэх хүүхэд, залуусын тоо нэмэгдэж байна. Энэ спортоор хичээллэж байгаа тамирчдын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний асуудалд анхаарч эхэллээ. Тодруулбал: Олон улсын таеквондогийн Монголын холбоо /ОУТМХ/-ны ерөнхийлөгч, ОУХМ Ч.Чимэд-Отгон, Монголын Үндэсний Их сургууль/МҮИС/-ийн ТУЗ-ийн дарга Л.Мөнхбат нар таеквондогийн спортыг шинэ түвшинд хөгжүүлэх, тамирчдын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогц байдлаар шийдэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

     Санамж бичигт заасны дагуу ОУТМХ болон МҮИС-иас хөдөө орон нутгийн 21 аймаг дахь таеквондогийн клубуудын үйл ажиллагааг сайжруулах, томоохон сумдуудад клуб нээх.

Мөн тус спортоор хичээллэж буй тамирчдын хувьд эрүүл мэндийн үзлэг оношилгоо, эмнэлгийн тусламж үйлчилгээг цогцоор нь авах боломжтой болжээ.

     Ирэх есдүгээр сард МҮИС-ийн дэргэд тамирчдад зориулсан анхны эмнэлгийг  ашиглалтад оруулах гэж байна.

      Орчин үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж бүхий тус эмнэлэг нь 15 давхар бөгөөд яаралтай түргэн тусламжийн үед ашиглах нисдэг тэрэгний дөрвөн ч зогсоолыг барилгын дээвэрт байгуулах аж. Спортын бэлтгэл, тэмцээн уралдааны үеэр гэмтэж бэртсэн тамирчдад эмнэлгийн яаралтай түргэн тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна эрүүл мэндийн үзлэг оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд бүрэн хамруулахаар зорьсон байна.

      Шинээр ашиглалтад орох 200 ортой шинэ эмнэлэгт тамирчид маань эмчлүүлж, эрүүл мэнддээ анхаарснаар сэтгэл зүйн хувьд ч өндөр байж цаашдын амжилтанд нь сайнаар нөлөөлнө гэж үзэж байна.

Таеквондо зурган илэрцүүд

     Ирэх 2020 онд олон улсын таеквондогийн өсвөрийн болон ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авах гэж байгаа. Дэлхийн 80-аад орны 1500 гаруй тамирчин оролцоно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан