Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шаардлага хангахгүй орчинд шивээс хийлгэх нь ХДХВ, ДОХ-ын халдвар авах эрсдэлтэй

  Ш.Бат-Эрдэнэ 2018-06-13 1112

   АРЬС ЦООЛОХ БУЮУ ШИВЭЭС ХИЙХ ҮЙЛЧИЛГЭЭГ МЭРГЭЖЛИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА ХИЙХ ЖУРАМТАЙ

   Гэтэл тусгай зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй газрууд энэ төрлийн үйлчилгээг хийх нь ихсэж байна. Бид тусгай зөвшөөрөлгүй шивээсний газруудад гарч байгаа зөрчил дутагдлын талаар болон тулгамдаж байгаа асуудлыг энэ удаад хөндлөө.

  Эрүүл ахуйн тухай хуулинд арьс цоолох үйлчилгээг буюу шивээсийг зөвхөн мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй эрүүл мэндийн байгууллага хийнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл хөмсөг болон бие дээрх шивээсийг та гоёлын гоо сайхны газарт, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд хийлгэх ёстой.

шивээс зурган илэрцүүд

УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД 250 ГАРУЙ ГОЁЛЫН ГОО САЙХНЫ ГАЗАР ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА

   Харин тусгай зөвшөөрөлгүй хэдэн газар шивээс хийж байгаа талаар албан ёсны тоон мэдээлэл байхгүй байна.
Шивээс хийж байгаа газрууд нь багаж тоног төхөөрөмжөө ариутгадаггүй, нэг хүнд ногдох зай хүрэлцдэггүй, тухайн барилга байгууламж шаардлага хангахгүй зэрэг  зөрчлүүд илэрсээр байна.

ШИВЭЭС зурган илэрцүүд

  Шивээс нь арьс салстыг гэмтээж байгаа үйлдэл юм. Хэрэв та мэргэжлийн байгууллагад хандаж, ариутгал халдваргүйжүүлсэн багаж тоног төхөөрөмжөөр шивээс хийлгээгүй бол ХДХВ, ДОХ-ын халдвар авах эрсдэлийг бий болгож байдаг. Манай улсад дээрх шалтгааны улмаас халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

 БУСАД УЛС ОРОНД ШИВЭЭСЭЭР ДАМЖИН ХДХВ, ДОХ-ЫН ХАЛДВАР АВСАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭЭР БАЙНА

 

 Тусгай зөвшөөрөлтэй, эрүүл мэндийн байгууллага шивээс хийх ёстой. Гэхдээ шивээс урлагийн нэг төрөл болтлоо хөгжиж байгаа учир өнгө будгийн илэрхийллийг гаргаж хүний биед шивээс хийх мэргэжлийн эмч байхгүй. Шивээсийг ойлгодог, үнэлдэг хүн л үүнийг хийж чадна гэдгийг шивээс сонирхогчид хэлж байна.

  МХЕГ,  ЭМЯ-тай хамтран Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд  2018 оны төлөвлөгөөнд гоёлын гоо сайхны газруудад шалгалт хийсэн.

ШИВЭЭС зурган илэрцүүд

Нийтдээ 180 гаруй газарт энэ удаагийн шалгалтанд хамрагдсан байна. Гол зорилго нь одоо мөрдөгдөж байгаа стандарт шаардлагыг өөрчлөх, шивээсний газруудын нөхцөлийг сайжруулах үүднээс хийгджээ.

Шивээсний газруудад тавигдах хууль эрх зүйн орчин дутмаг байгаа нь энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг хууль зөрчих, цаашлаад иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулах шалтгаан нөхцөл болж байна. Иймд холбогдох байгууллагуудаас тулгамдаж байгаа асуудлуудыг арилгах үүднээс хууль тогтоомжинд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Ингэснээр шивээсний газруудыг тойрсон зөрчил дутагдал буурах юм.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан