Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Улаан цутгалангийн хүрхрээ аврал эрж байна

  Ч.Доржбат 2018-06-14 7394

 Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байх Улаан голын цутгалан тасарчээ гэсэн мэдээлэл цахим мэдээллийн хэрэгслээр  гарах болсон. Зарим иргэдийн хувьд Улаант цутгалан тасарсан гэдэг нь худал мэдээлэл ч гэж ярьж байсан. Тиймээс бид газар дээр очиж сурвалжлага бэлтгэхээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум Улаан цутгалангийн хүрхрээг зорьлоо.

  Энэ жил хуурайшилт ихтэй, хур бороо багатай байгаа учраас Өвөрхангай аймагт зуншлага үнэхээр тааруу байна. Халуун зунаар малчид хэдэн малаа тууж, отор хийж байгаа дур зураг ч бидэнтэй цөөнгүй тааралдлаа. Ингээд Улаанбаатар хотоос 400 гаруй км явж Улаан цутгалангийн хүрхрээ ортол үнэхээр эмгэнэлтэй байдалтай биднийг угтлаа. 28 метр эгц ханан хадруу урсан орох Улаан голын цутгалан 4 сарын сүүлээр урсгал тасарсан байна.

             УЛААН ЦУТГАЛАН ТАСРААД ХОЁР САР БОЛЖ БАЙНА

TV5 Mongolia-н зураг.

      УЛААН ЦУТГАЛАНГИЙН ХҮРХРЭЭ ХЯДРУУН БОЛОН УЛААН ГЭХ ХОЁР ГОЛООС БИЙ БОЛООД ОРХОН ГОЛД ЦУТГАДАГ

Улаанцутгалан зурган илэрцүүд

   Гэтэл 4 сарын дунд үеэс эхлэн дээрхи хоёр голын урсац эрс багасаж 4 сарын сүүл гэхэд бүрэн тасарч, бидний харж байгаа хуурай сайр болон үлджээ.

   Цутгалан хаврын  хуурайшилтай үед цөөхөн хэд хоног тасрах тохиолдол өмнө хэд хэдэн удаа байсан. Харин энэ удаагийнх шиг 2 сар гаруй хугацаагаар ингэж удаан тасарч байгаагүй гэж орон нутгийн иргэд болон улаан цутгаланг  дагаж аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг хүмүүс хэлж байна. Цутгалан урсаж байхад гадаад дотоодын олон жуулчин ирдэг, үүнийгээ дагаад орон нутгийн иргэдэд орлого багагүй олдог байсан. Харин одоо цутгалан тасарснаар ихэнх жуулчид захиалгаа буцааж эндэхийн үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазууд хаалгаа барихад хүрээд байна. Тиймээс тэдний хүсч байгаа зүйл нь  бороо хурдан орж, ган тайлагдахыг  л харж суунаа.

  Бат- Өлзий сум, өндөр уул нурууд, ой хөвч ихтэй хангай сайхан нутаг. Архангай Хөвсгөл аймгуудад  байдаг байгалийн бүх л дурсгалт газрууд болох нуур, галт уулын хорго зэрэг Бат-Өлзий суманд байдаг гэдэг. Гэтэл энэ сайхан нутагт ган гачиг нүүрлэжээ.

                    АРГАМЖААТАЙ МОРИО ГАНЦ ШӨНӨ Ч ХАМАР ХАТГАХ ӨВС БАЙХГҮЙ БАЙНА

    Хаврын гурван сар болон зуны эхэн саруудад нэг удаа нойтон цас,  нэг удаа  бага хэмжээний бороо дуссанаар өөр чийг ороогүй байна.

Монголын аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг  Өвөрхангай аймгийн Бат- Өлзий сумын нутаг, Улаан цутгалангийн хүрхрээтэй энэ нутагт ган гачиг нүүрлэжээ.

    Нутгийн иргэд бороо орно, цутгалан урсана, амьдарна цэцэглэнэ гэж итгэж найдаж хүлээсээр байгаа ч сүүлдээ дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг шиг болж байгаа хэлж байна.

  Хүндрэлтэй байгаа энэ нөхцөлийг хэрхэн зохицуулах талаар ажиллаж байгааг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүнээс бид тодрууллаа.

  Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн жилээс жилд хэдэн мянгаараа горхи, булаг, шанд ширгэж байна. Үүний нэг тод амьд жишээ Улаан цутгалангийн хүрхрээ болж байна. Тиймээс байгаль цаг энэ хатуу өөрчлөлтийг зүгээр хараад суух биш, үүний төлөө юм хийхгүй бол нүүдлийн мал аж ахуйтай Монголд аюул улам ойртсоор байна.

УСГҮЙ БОЛ БИД ЕР НЬ ЯАХ ВЭ?

УСНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭЛ БОЛ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЭЦСИЙН ТЭМЦЭЛ ЮМ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө