Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Долоон метр могойд хүн залгиулсан хэрэг гарлаа

  Нямсүрэн 2018-06-19 8609

Өнгөрөгч Бямба гарагт Индонези Улсын  Мун арал дээр  54 настай Ва Тиба гэх эмэгтэйг долоон метрийн урттай аварга могойд залгиулж нас барсныг цагдаагийнхан олжээ. 

   Хохирогч эмэгтэй нөхөр 4 хүүхэдтэйгээ амьдардаг, ногооны талбайд ажиллаж амьдралаа залгуулдаг байжээ. Түүнийг өглөө ажилдаа гараад сураггүй болсон гэж нутгийн иргэд мэдээлжээ.  Бүтэн өдрийн турш  эрэл хайгуул хийсний эцэст эмэгтэйн ажиллаж байсан ногооны талбайн ойролцоо Пирон гэгдэх аварга могойн гэдэснээс олсон байна.

   “Бидний сэжиглэж байсан таамаг таарч долоон метрийн урттай могойн гэдсийг задлахад хүний бие гарч ирсэн” гэж Сулавеси мужийн цагдаагийн дарга мэдээлжээ. Орон нутгийн иргэдийг анхаарал болгоомжтой байхыг мужийн захиргаанаас сануулсан байна.

                                                                                                                                            

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан