Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Алслагдсан болон эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийг хамгаална

  С.Золбоо 2018-06-19 784

  “ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН ОЛОН НИЙТИЙН ТҮВШИНД МОБАЙЛ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН НЭЭЛТ ӨНӨӨДӨР БОЛЛОО

    Уг төсөл нь орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх үзэл баримтлалын хүрээнд эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл эрүүл мэндийн технологийг нэвтрүүлэх замаар хүн ам тэр дундаа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилготой юм. Гурав дахь жилдээ хэрэгжиж буй төслийн хүрээнд 13000 гаруй хүн халдварт бус өвчний эрт илрүүлэг, эх, хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрт хамрагдсан бөгөөд явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай машин, тоног төхөөрөмж /зөөврийн ЭКГ, ЭХО, цусны даралт хэмжигч, хурдавчилсан оношлуур, ухаалаг таблет гэх мэт/-ийг нийлүүлж, эрүүл мэндийн ажилтнуудад мобайл тоног төхөөрөмжүүдийг ашиглах мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулж, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулаад байна.

    Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь төсөл”—ийг 2015 оноос ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Халдварт бус өвчний эрт илрүүлэгийн чиглэлээр 12 аймгийн 14 сум, 3 дүүргийн 3 хороонд, 2016-2017 онд 11 аймгийн 13 сум, нийслэлийн 3 дүүргийн 4 хороонд  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан, Солонгосын иргэдийн сангийн дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээний чиглэлээр амжилттай хэрэгжүүлсэн. Монгол улсын газар нутгийн байдалд тохирсон, алслагдсан хүн амд хүрсэн, нэг ч хүнийг орхигдуулахгүйгээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх мобайл технологи нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлдгийг хийж хэвшихэд суурийг нь тавьж байна гэлээ.

    ЭНЭ ОНД БАЯН-ӨЛГИЙ УЛААН ХУС, ХОВД АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМ, ЗАВХАН АЙМГИЙН БАЯНТЭС СУМЫН, НИЙСЛЭЛИЙН  БАГАНУУР ДҮҮРГИЙН 2, 4-Р ХОРООНЫ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 21-Р ХОРООНЫ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ,  БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 21-Р ХОРООНЫ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 12-Р ХОРООНЫ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ДЭЭРХИ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

Энэ хүрээнд нийт 40 эмч, мэргэжилтнүүдэд чадавхижуулах 7 хоногийн сургалтыг хийгээд байна.


  Төслийн нээлтийн үйл ажиллагааг ЭМЯ, ДЭМБ, Олон улсын түншлэгч байгууллага, НЭМГ, аймгийн ЭМГ, АШУҮИС-ийн АУС-ын Өрхийн анагаах ухааны тэнхим, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, төсөл хэрэгжих нэгжийн төлөөллийг оролцуулан зохион байгууллаа. Нээлтийн үеэр ДЭМБ суурийн төлөөлөгч Сергей Диордица, Солонгосын КОЙКА-ийн зөвлөх профессор Чой нар үг хэлж, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудад амжилт хүслээ.

Төслийн хүрээнд олгож буй тоног төхөөрөмжүүд:

  • Зөөврийн ЭКГ,
  • зөөврийн ЭХО,
  • Даралт хэмжигч аппарат,
  • цусан дахь сахар, холестерин хэмжигч
  • зөөврийн биеийн өндөр, жин хэмжигч
  • Samsung tablet
  • iPad
  • Зөөврийн компьютер,
  •  ДОХ, тэмбүү, хепатит Б, С, хеликобактерийг тодорхойлох хурдавчилсан оношлуурууд, бусад ашиглагдах хэрэгслүүд багтаж байна

   Нэг байгууллагад дунджаар 12000-13000 ам. Долларын  үнэ бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж, хурдавчилсан оношлуураар хангалаа.

    Мөн төслийн хүрээнд GenExpert 2 байгууллагад, 5 байгууллагад цемтрифугаар хангасан гэж ЭМЯ-аас мэдээллээ.


Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө