Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхийд жилд 1.8 сая хүн сүрьеэгээр нас барж байна

  Ш.Бат-Эрдэнэ 2018-06-19 748

    Сүрьеэ агаар дуслаар дамждаг, эмчлэгддэг урьдчилан сэргийлж болдог халдварт өвчин. Гэсэн хэдий ч дэлхийд жилдээ 1.8 сая хүн уг өвчнөөр нас барж байна. Улс орны нийгмийн байдал, энэ өвчний талаарх иргэдийн мэдлэг мэдээлэл хангалтгүй байгаа нь өвчлөлийн тоог нэмэгдүүлэх шалтгаан болсоор байна. 2016 онд 9.6 сая хүн сүрьеэгээр өвдсөн. Үүний 1 сая нь хүүхэд байжээ.

СҮРЬЕЭ зурган илэрцүүд

ХАРИН МАНАЙ УЛСАД ЖИЛД ДУНДЖААР 4000 ГАРУЙ СҮРЬЕЭГИЙН ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДДЭГ

    Дэлхийн хүн амын 3-ны 1-нь сүрьеэгийн халдвартай байдаг. Халдвар авсан хүнээс өөрөөс нь шалтгаалж өвчин хүндрэх эсэх нь хамаардаг. 

 

 

Эмчилгээний амжилт /%/

Эмчилгээний хугацаа

Эмийн зардал

Эмийн хэрэглээ

1

Далд сүрьеэ

100

3 сар

100-150 мянган төгрөг

7 хоногт 1 ширхэг эм

2

Идэвхитэй сүрьеэ

85

6-8 сар

180 - 270 мянган төгрөг

Өдөр бүр 3-4 ширхэг эм

3

Эмэнд тэсвэртэй Сүрьеэ

75

9-18 сар

4.0 - 8.0 сая төгрөг

Өдөр бүр 5-7 ширхэг эм

4

Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ

75

9-24 сар

5.2 - 8.0 сая төгрөг

 

 

Өдөр бүр 12-20 ширхэг эм, мөн 4-8 сарын турш өдөр бүр тариа хийлгэнэ.

5

Маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэ

54

24 сар

7.7 - 8.0 сая төгрөг

Өдөр бүр 12-20 ширхэг эм, мөн 6-8 сарын турш өдөр бүр  тариа хийлгэнэ.

 

Иймд өвчин хүндрэхээс өмнө нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авах хэрэгтэй. Сүрьеэгийн халдварыг  ихэвчлэн  Биеийн дархлаа суларсан үед авах эрсдэлтэй байдаг. Мөн Д аминдэмийн дутагдлын улмаас сүрьеэд өртөмтгий болдог гэдгийг судалгаагаар тогтоожээ.

   МАНАЙ УЛСЫН ХҮН АМЫН ДИЙЛЭНХ ХУВЬ НЬ Д АМИНДЭМИЙН ГҮН ДУТАГДАЛТАЙ БАЙНА 

   Монголын хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний 5-р судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдийн 90 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95 хувь, эрэгтэйчүүдийн 82 хувь нь Д амин дэмийн дуталтай байгаа нь тогтоогджээ.

    Д аминдэмийг өдөр тутмын хүнсний хэрэглээнээс болон нарны хэт ягаан туяанаас авах боломжтой.  Харин манайд Д аминдэмийн дутагдал өндөр байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал Д аминдэмээр баялаг хүнсний хэрэглээ бага, жилийн ихэнх хугацаанд нарны хэт ягаан туяанд биеэ ил гаргах боломжгүй байдаг нь голлон нөлөөлдөг байна.

Д АМИНДЭМ зурган илэрцүүд

  Д АМИНДЭМ ДУТАГДЛЫГ НӨХСӨНӨӨР СҮРЬЕЭГЭЭС БОЛОН ХҮН АМЫН НАС БАРАЛТЫН ТЭРГҮҮЛЭХ 10 ШАЛТГААНЫ 7 ТӨРЛИЙН ЭМГЭГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОМЖТОЙ

   Тиймээс хүн амын дундах тэр дундаа хүүхдүүдийн дунд Д аминдэмийн хэрэглээг зохистой түвшинд хүргэх үүднээс ерөнхий боловсролын сурагчдын дунд судалгаа явуулж эхэлсэн. Судалгааны үр дүн ирэх онд гарна.

    ДЭМБ-ын  “Сүрьеэгийн дэгдэлтийг зогсоох 2015-2035” оны стратеги төлөвлөгөөнд сүрьеэгийн шалтгаант нас баралтыг 95%, шинэ тохиолдлын түвшинг 90%-иар тус тус бууруулж, сүрьеэгийн шалтгаант санхүүгийн дарамтанд нэг ч өрхийг өртүүлэхгүй байх зорилтууд тавьсан. Манай ч улс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс олон төрлийн арга хэмжээг зохион байгуулсаар байна. Нөгөө талдаа Д аминдэмийн дутагдлаас үүдэж сүрьеэгээрээ өвчилж, улмаар амь нас эрсдэх аюул учирч байгаа тул иргэд дархлаагаа сайжруулах нь хамгийн зөв алхам юм.

СҮРЬЕЭ зурган илэрцүүд

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан