Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Европын орнууд дүрвэгсдийн асуудлаар яагаад зөвшилцөлд хүрч чадахгүй байна вэ?

  М.Даваадулам 2018-06-20 1520

  2018 ОН ГАРСААР ГАЗРЫН ДУНДАД ТЭНГИСЭЭР ДАМЖИН 40,000 ДҮРВЭГЧ ЕВРОПТ ХӨЛ ТАВЬЖЭЭ

  Дүрвэгсдийн урсгал хяналтаас гарсан нь буурал тивийн улс орнуудын “толгойн өвчин” болоод байгаа. Энэ асуудлаар ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Франц улсын Ерөнхий сайд Эммануэль Макрон нар өчигдөр уулзалтынхаа хүрээнд хэлэлцлээ.

 ЕХ-ны гадаад хилийн хяналт шалгалтыг чангатгах шаардлагатай гэж үзэж байна. Гэхдээ өнөөг хир ЕХ дүрвэгсдийн асуудлаар нэгдсэн зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа юм. Учир нь Брюсселийн нэгдсэн заавар зөвлөмж гарахыг хүлээж тэсэлгүй, тус бүртээ бие даан асуудлыг шийдвэрлэхээр зүтгэж байна гэж хоёр лидер үзэж байна.

Олон улсын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн байгууллагаас өгсөн мэдээллээр, он гарсаар 40,000 гаруй хүн Газрын дундад тэнгисийг гатлан, буурал тивд хөл тавьжээ.

   АЗ ЗОРЬСОН АЯЛЛЫН ҮЕЭР 875 ХҮН НАС БАРЖ, СУРАГГҮЙ АЛГА БОЛСОНД ТООЦОГДОЖ БАЙНА

  2017 онд Газрын дундад тэнгисийг дамжин буурал тивд 171,0001 дүрвэгч, 2016 онд – 363,500 дүрвэгч, 2015 онд – 1 сая гаруй дүрвэгч хөл тавьжээ.

  Хяналтаас хэтэрсэн дүрвэгсдийн урсгал Европын улс орнуудын хувьд “толгойны өвчин” болоод байгаа. Энэ асуудлыг ирэх 28-29-ний өдрүүдэд Брюссельд болох ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэнэ. Уулзалтаас өмнө Франц, Герман, Испани, Италийн төр засгийн тэргүүлэгчид хоёр талт уулзалт хийж, дүрвэгсдийн асуудлыг хэлэлцэж байгаа юм.

  Европыг зорих дүрвэгсдийн тоог бууруулахын тулд Герман, Франц улс хамтран ажиллана. Хатагтай Меркелийн хэлснээр, ЕХ-ны хилийн байгууллага Frontex-ийн алба хаагчдын тоог нэмэгдүүлснээр, дүрвэгсдийн тоог бууруулах боломжтой. Үүнд Олон улсын дүрвэгсдийн байгууллага, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комисс мөн оролцох ёстой гэж үзэж байна. Дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэх арга замын тухайд ХБНГУ-ын канцлерын байр суурийг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон дэмжиж байна. Мөн дүрвэгсдийг Европт ирээд анх хөл тавьсан улс руу нь буцаах ёстой гэж хоёр лидер үзэж байна. Дүрвэгсдийг анх хөл тавьсан Европын улс руу нь буцаах асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэхийн тулд ЕХ-ны орнуудтай хоёр талт хэлэлцээр байгуулахад ч хатагтай Меркель бэлэн гэдгээ илэрхийллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан