Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

  Ш.Бат-Эрдэнэ 2018-06-23 1385

Монгол улсын ерөнхий сайдаар ахлуулсан ажлыг хэсэг Дорноговь аймагт ажилласан. Тэрээр уулзалтаа аймгийн удирдлагуудтай хийх уулзалтаар эхлүүлсэн юм. Үүний дараа орон нутгийн иргэдтэй уулзаж тэдний санал хүсэлтийг сонссон. Энэ үеэр эмнэлгийн чанар хүртээмжийг сайжруулах, эмч ажиллагсдын орон тоог нэмэгдүүлэх хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд иргэд уламжилж байлаа.

Сайншандад 50 ортой төрөх эмнэлэг болон Замын-Үүдэд 100 ортой эмнэлэг ашиглалтанд удахгүй ашиглалтанд орно. Үүнийг дагаад эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирна гэдгийг Эрүүл мэндийн сайд иргэдтэй уулзах үеэрээ хэлж байлаа. Үүний дараа Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машиныг гардуулан өгсөн юм.

Иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс ийнхүү аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машиныг гардуулан өгсөн юм.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө